Египет хувьсгалчдад өршөөл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Египет хувьсгалчдад өршөөл үзүүлэв

Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн жилийн дарангуйлагч асан Хосни Мубаракийг суудлаас буулгах бослогын үеэр баривчлагдсан бүх “хувьсгалчдад” өршөөл үзүүлэх зарлиг буулгажээ. Энэ нь хүний эрхийг дээдлэхийн сацуу хувьсгалыг дэмжих зорилготой гэж Ерөнхийлөгч Мухаммед Мурси “Facebook” хуудсандаа бичсэн байна. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн дэглэмийг халах бослогод олон зуун босогчид амь үрэгдэж, олон мянган хүн баривчлагдсан юм. Дээрх Ерөнхийлөгчийн өршөөл нь бослого эхэлсэн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-наас энэ жилийн зургадугаар сарын сүүл хүртэлх хугацаанд баривчлагдсан бүх хүмүүст хамаарах аж. Мөн Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу суллагдах бүх хүмүүсийн нэрсийг шүүх, цэргийн мөрдлөгийн дагуу нэг сарын дотор тодруулах юм байна. Ерөнхийлөгч Мухаммед Мурси нь өнгөрсөн зургадугаар сард төгссөн хувьсгалын дараах анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч юм. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж