Тус сан төлөвлөгөө ёсоор 2014 он хүртэл үйл ажиллагаа явуулахаар ажлаа эхлүүлээд байна. Сангийн үндсэн хөрөнгө 500 тэрбум евро буюу 650 тэрбум ам.доллар. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах энэхүү сангийн томоохон хандивлагч улс нь Герман болоод байна. Герман улс тус санд төвлөрөөд буй 500 тэр бум еврогийн 27 хувийг бүрдүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар уг сан бие даасан статусаар ажиллах боловч эдийн засгийн уур амьсгал сайжирмагц Европын холбооны Санхүүгийн хороонд шилжих юм. Шинээр байгуулж буй Санхүүгийн тогтвортой байдлыг хангах санг Люксенбургийн Ерөнхий сайд, “Евро” группийн удирдагч Жен Клауде Жанкер удирдах юм байна. Сангийн тэргүүн ноён Жанкер эхний хуралдааны дараагаар хэлэхдээ “Энэхүү арга хэмжээ нь ирээдүйд эдийн засгийн хувьд томоохон эргэлт болно” гэв.
Сангийн мөнгөний урсгал энэ долоо хоногоос эхлэн улс орнууд руу чиглэж эхлэх гэнэ. Европийн холбооныэдийн засгийн хорооны төлөөлөгч Олли Рен “ Энэхүү санг бий болгосноор Евро бүсийн орнуудыг эдийн засгийн эрүүл чийрэг байдлыг хангах, нэг ёсны гал хамгаалагчтай болж байгаа юм. Энэ сан эдийн засгийг сэргээж зөв бодлого баримтлах хэрэгтэй” хэмээв. Мөн тэрээр “Хоёрхон жилийн өмнө л гэхэд бидэнд хямралаас гарах менежмент дутмаг байсан. Эдийн засгийн асуудлыг хамтарч шийдэх бус томоохон зээлээр тухайн улсын нуруунд хүнд ачаа үүрүүлдэг байсан. Харин энэ санг бий болгосноор эдийн засгийн хүндрэлийг эвтэйхэн аргаар давах байх хэмээн найдаж байна” гэлээ.
Санд төвлөрсөн хөрөнгө эхний ээлжинд мэдээж Грек болон Испани руу чиглэх юм. Өнөөдрийн байдлаар Грек 190 тэрбум евро, Испани 100 тэрбум еврогийн зээл тусламж Европын холбооны улсуудаас зээлээд байгаа. Гэхдээ зарим эдийн засагч дээрхи улсуудын эдийн засаг харьцангуй хурдан хуцагаанд сэргэнэ гэж үзэж буй аж.
Орчуулсан Э.МӨНХНАСАН