ФОТО: N.R. Fuller, NSF
Квантын телепортацийг нээсэн, дэлхийн санхүүгийн хямралыг урьдчилан хэлсэн эрдэмтэд 2012 оны Нобелийн шагналтан болох хамгийн өндөр магадлалтай хүмүүийн тоонд багтаж байна. Стокгольм хотноо даваа гаригт Нобелийн долоо хоног эхэлж, шагналтнуудаа тодруулж байна.
Материаллаг биетийн орон зайн нэг цэгээс нөгөөд эгшин зуур шилжих телепортаци гэсэн томьёо нэрийг 1931 онд Америкийн зөгнөлт зохиолд Чарльз Форт анх гаргаж ирсэн байна. Тэр tele- (алс холыг заах) гэсэн үгийг portare (зөөх гэсэн утгатай) латин үйл үгтэй нийлүүлж, Lo! гэсэн номондоо гаргасан байлаа.
Заримдаа энэ тохиолдлыг оюун ухааны далд чадвар гэдэг. Энэ үзэгдлийн бодитоор оршин тогтнох нь шинжлэх ухаанд батлагдаагүй байгаа. Онолын хувьд телепортацийн хэд хэдэн аргыг лабораторийн нөхцөлд санал болгоод байгаа. Гэхдээ зөвхөн эрч хүч эсвэл материйг алсын зайд дамжуулдаггүй гэх квантын телепортаци л батлагдаад байна. Квантын телепортацид заавал байх нэг дамжлага нь мэдээллийн нэг цэгээс нөгөө цэгт сонгодог квантын бус сувгаар орчин үеийн физикийн зарчмыг эвдэлгүйн тулд гэрлийн хурдаас хэтрээгүй хурдаар дамжуулах явдал юм байна.
Нобелийн шагнал-2012
- Аравдугаар сарын 8 (даваа) – анагаах ухаан, физиологи (Стокгольм)
- Аравдугаар сарын 9 (мягмар) –физик (Стокгольм)
- Аравдугаар сарын 10 (лхагва) – хими (Стокгольм)
- Аравдугаар сарын 12 (баасан) – энх тайвны шагнал (Осло)
- Аравдугаар сарын 15 (даваа) – эдийн засаг (Стокгольм)
- Уран зохиолын Нобелийн шагналтнуудыг зарлах хугацааг хожим зарлана.
Нобелийн шагналтнуудыг таан хэлдэг олон улсын Thomson Reuters агентлаг өнгөрсөн жилд ганц ч шагналтанг тааж чадаагүй учир энэ жилийнхээ дүгнэлтэд болгоомжтой байх нь мэдээж.
“Шагналтнуудыг ишлэлээр нь шалгаруулан дүгнэх бидний ажиллагаа Нобелийн хороодын шалгаруулалттай ер нь төстэй. Бид чухал суурь нээлтийг сонгоод тэнд ямар эрдэмтэн илүү их хувь нэмэр оруулсан бэ гэдгийг тогтоон дүгнэдэг. Бидний нэрлэсэн хүмүүс шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулсан хүмүүс. Тэд Нобелийн шагналтан болно гэдэгт бид итгэлтэй байна. Жаахан хүлээх хэрэгтэй” хэмээн Thomson Reuters-ийн шинжээч Дэвид Пендлбери хэлж байна. Тэр хүн шагналтнуудын нэрийг 1989 оноос хойш урьдчилан хэлэх ажилтай байгаа. Нийт таасан хүмүүсийн тоо нь 26-д хүрчээ. Web of Knowledge-ийн мэдээнд дүн шинжилгээ хийгээд Пендлбери нөхдийнхөө хамт чухал салбарт нийтлэлээрээ бусдын анхаарлыг татсан эрдэмтдийн жагсаалтыг гаргадаг ба түүнийг бага зэрэг шүүгээд эцсийн дүгнэлтээ хэлдэг аж. Гэхдээ ишлэл нь таамаг гаргах хамгийн сайн үзүүлэлт биш гэж зарим шинжээчид хэлдэг. Энэ агентлагийн эхний таамалал даваа гаригт анагаахын шагналтнууд тодроход таасангүй. Харин Нобелийн хороо голчлон тусгай нэгэн нээлт хийсэн хувь хүнийг анхаарах хандлагатай.
Физикийн шагналыг квантын телепортацийг туршилтаар баталсан гэх нээлтэд өгөх магадлал өндөр байгаа гэнэ. Энэ нь баттай болбол IBM-ийн Чарль Беннетт, Массачусетс мужийн Уильямс коллежийн Уильям Вуттерс хоёр шагналыг хуваалцах болно.
Их британийн Бирмингемийн их сургуулийн Ли Кэнхэм цахиурын фотолюминесценцийн үйлдлийг нээснээрээ мөн “удаан гэрэл” гэдгээр ажиллан гэрлийн инпульсийг натрийн хэт хүйтэн атомын мананд удааширдаг гэж тогтоосон Стенфордын их сургуулийн Стивен Харрис, Харвардын их сургуулийн Лена Хау нар ч физикийн Нобель авч магадгүй.
Химийн шагналтнаар Колумбийн их сургуулийн Луис Брюс квантын цэг гэх хагас коллоидын дамжуулагчийн наноталстыг нээснийхээ төлөө авч магадгүй байна. Токиогийн Шинжлэх ухааны их сургуулийн ерөнхийлөгч Акира Фүжишима титаны диоксидын фото катализ чанарыг нээсэн тул бас шагнал авах хүний нэг. Профессор Хондагийн удирдлагаар тэр бүтээлээ 1967 онд хийснээс хойш түүнийг нь “Хонда-Фүжишимагийн үйлдэл” гэх болжээ. Он цагийн туршилтаар диоксид титаны өөрийгөө цэвэрлэх чадвар нь керамик, шил үйлдвэрлэх зэрэгт хувьсгал хийсэн юм. Ийм зарчмаар салхивчийн төхөөрөмжид диоксид титанаар агаар цэвэршүүлдэг.
Токиогийн Их сургуулийн Машатака Харута, Кардиффийн Их сургуулийн Грэхэм Хатчингс нар алтны нано бичил хэсгийн катализийн чанарыг нээсэн бүтээлээрээ ч Нобель авахыг үгүйсгэх аргагүй.
Хэрэглээний судалгаа болон хүн амын давхрагуудын улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг бисэн бүтээлтэй Оксфордын Энтони Эткинсон ба Принстоны Их сургуулийн Энгус Дитон нар эдийн засгийн Нобель аьвах хүмүүс. Тэдэн дээр үнэ бүрэлдэх онолыг зохиогч Стивен Росс нэмэгдэх магадлалтай. Дэлхийн эдийн засгийн хямралыг урьдчилан хэлж үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн “хөөсөнцрийн” талаар шинжилгээ явуулсан Йелийн Их сургуулийн Роберт Шиллер эдийн засгийн Нобелийг авах хамгийн боломжтой хүн гэгдэж байгаа.