Дэлхийн кино ертөнцөд өөрийн орон зайг эзэлсэн Оскарын шагналт жүжигчин Жулия Робертс нэрт зохиолч Трейси Летсийн зохиолоос сэдэвлэсэн “August: Osage County” киноныхоо ажилд орсон байна. Уг шинэ кинонд Жулиятай хамтран тоглогч гол дүрийн жүжигчин Шотландын нэрт жүжигчин Эван Макгрегор гэнэ. Жулия уг шинэ киноны гол дүр болох Барбара Вестоны дүрд тоглож байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн сараас эхлэн Оклахамад зураг авалтдаа орсон байна. Гэсэн хэдий ч тэрбээр шинэ киноныхоо талаар хараахан тодорхой мэдээллийг одоогийн байдлаар өгөөгүй байгаа юм байна. Холливуудын хамгийн сайхан инээмсэглэлтэй Жулия 20 жилийн өмнө “Хөөрхөн хүүхэн” киногоороо олны танил болж “Эрин Брокович” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн. Түүнчлэн тэрбээр кино урлагийн томоохон шагналуудын нэг болох Донисти шагналыг 2010 онд гардан авч байжээ. Уг шагнал нь 1986 оноос хойш олгож байгаа бөгөөд кино урлагийн түүхэнд томоохон амжилт гаргасан уран бүтээлчдэд гардуулдаг. Энэхүү шагналыг өмнө нь Грегорий Пек Сьюзан Сарандон, Мэрил Стрил, Ричард Гир Буди Аллен нар хүртэж байжээ.
Э.АНХТУЯА