Хоёр жилийн өмнө Лондонгийн марафонд түрүүлж, Чикагод түрүүлэхийн даваан дээр сүүлийн 400 метрт Кенийн марафонч Самуэл Ванжируд гүйцэгдэж байсан Этиопийн Цигай Кэбэдэ энэ удаад энэ жилийн хамгийн хурдан амжилт буюу 2:04.38 цагийн амжилтаар түрүүлсэн байна. Түүний энэ үзүүлэлт дэлхийн рекордоос яг нэг минутаар удаан аж. Гэхдээ “салхит” хотод сүүлийн есөн жил дараалан кени тамирчид түрүүлсэн ноёрхлыг зогсоож, тэмцээний түүхэнд хамгийн хурдан амжилт үзүүлсэн юм. Кэбэдэгийн араас Этиопийн Фэйса Лилеса болон Тилахун Ригаса нар бариалж, улсынхаа амжилтыг давхар баталгаажуулжээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн уралдаанд Ацэдэ Байса тэргүүлж, мөн л Этиопийн нэрийг дуурсгалаа. Кенийн Рита Жептотой хийсэн ширүүн тэмцлийн төгсгөлд Байса хоёр минут, 22.03 секундын өмнө барианд орсон байна. Харин гуравдугаар байрт Кенийн Люси Кабу орсон бол өмнөх дөрвөн жилийн аварга, ОХУ-ын Лилия Шобухова дөрөвдүгээр хурдалжээ.
Чикагогийн марафоны ялагчид тус бүр 100 мянган ам.долларын мөнгөн шагнал гардсаны зэрэгцээ Ц.Кэбэдэ тэмцээнийг рекордыг шинэчилснийхээ төлөө 50 мянган ам.доллар, харин А.Байса 2:24.00 цагаас бага хугацаанд барианд орж, 10 мянган ам.долларын шагнал нэмж хүртжээ.