Америк хамгийн их тэрбумтантай

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Америк хамгийн их тэрбумтантай

Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, Европын холбооны хямрал, их гүрнүүдийн эдийн засгийн уналт зэргийг үл харгалзан өнгөрсөн жилд дэлхийн тэрбумтнуудын тоо өсчээ. Дэлхийн тэрбумтнуудын тоо нэмэгдэхийн сацуу тэдний өмч, хөрөнгө, мөнгөний хэмжээ ч нэмэгдсээр. Дэлхий даяар тэрбумтнуудын тоо өмнөх жилээс 9.4 хувиар нэмэгдэж, 2160-д хүрсэн бол, хөрөнгийн хэмжээ 14 хувиар тэлж, 760 тэрбумаас 6.19 их наяд ам.доллар болжээ. Мөн тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ бүс нутгаасаа хамаараад өөр, өөр байгаа аж. Мэдээж энэ эдийн засгийн хүчин зүйлүүдтэй ч холбоотой. Энэ жил хамгийн их тэрбумтантай улсаар  АНУ тодорч, араас БНХАУ, Их Британи удаалжээ.

1.АНУ: Нийт 480 тэрбумтантай бөгөөд хөрөнгийн хэмжээ нь 2.05 их наяд ам.доллар. Өнгөрсөн жил АНУ-д 25 шинэ тэрбумтан шинээр төрсөн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 5.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн тэдний хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс дөрөв орчим хувиар нэмэгджээ. Хэдийгээр Америкийн тэрбумтнуудын тоо 480-д хүрсэн ч нийт хүн амынх нь нэг хүрэхгүй  хувь юм. АНУ-даа тэрбумтныхаа тоогоор Калифорни муж толгой цохиж байгаа бол араас нь Нью-Йорк, Техас, Флорида, Иллиной муж жагсчээ. Судалгаагаар АНУ тэрбумтнуудын тоогоороо дэлхийд нэгт жагсаж байгаа ч 2020 он гэхэд Азийн тэрбумтнуудын хөрөнгө тэднийхээс давж, 2025 он гэхэд Ази тэрбумтны тоогоороо тэргүүлэх магадлалтай байгаа аж.

2.БНХАУ: Нийт 147 тэрбумтантай ба тэдний нийт хөрөнгийн хэмжээ 380 тэрбум ам.доллар. Өнгөрөгч хугацаанд БНХАУ-ын тэрбумтнуудын тоо 1.3 хувиар нэмэгдэж, тэдний хөрөнгийн хэмжээ 540 тэрбумаас 380 тэрбум ам.доллар болж буурсан байна. Энэ нь Хятадын эдийн засаг, үйлдвэрлэл уналтад орсонтой холбоотой аж. БНХАУ-даа тэрбумтнуудын тоогоор Бээжин, Шанхай, Шеньжень, Гуанжоу, Ханжоу зэрэг томоохон хотууд тэргүүнд жагссан байна.

3. Их Британи: Нийт 140 тэрбумтантай бөгөөд тэдний хөрөнгийн нийт хэмжээ 430 тэрбум ам.доллар. Их Британийн тэрбумтны тоо өнгөрсөн жилийнхээс дөрвөн хувиар нэмэгдсэнээр тус улсын тэрбумтнууд нийт хүн амынхаа 1.3 хувийг эзлэх болжээ. Их Британийн тэрбумтнуудын тоо нэмэгдсэн нь  харьцангуй тогтвортой байдаг эдийн засагтай нь шууд холбоотой юм.

4. Герман:
Нийт 137 тэрбумтантай, тэдний хөрөнгийн хэмжээ 550 тэрбум ам.доллар. Герман улс Европын холбооны орнуудаас тэрбумтнуудын хөрөнгө нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан ганц улс юм.  Хэдийгээр Германы тэрбумтнуудын тоо 1.4 хувиар буурсан ч хөрөнгийн хэмжээ нь 5.3 хувиар өссөн байна. Германы тэрбумтнуудын тоо улсынхаа нийт хүн амын нэг хувийг эзэлдэг бөгөөд  Мюнхен, Дюссельдорф, Хамбург зэрэг хотуудад хамгийн их тэрбумтнууд оршин суудаг аж.

5. Энэтхэг: Нийт тэрбумтны тоо 109, хөрөнгийн нийт хэмжээ 190 сая тэрбум ам.доллар. Энэтхэгийн тэрбумтнуудын хөрөнгө өнгөрсөн жилийнхээс долоон хувиар нэмэгдсэн бол тэрбумтнуудын тоо таван хувиар буурсан байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд Энэтхэгийн зах зээл 25 хувиар уналтад орж, ам.доллартай харьцах рупийн ханш есөн хувиар буурч, аж үйлдвэрлэл унасантай холбоотой юм.

Эдгээр топ таван улсын араас

ОХУ /380 сая тэрбум ам.долларын хөрөнгөтэй, хөрөнгийн хэмжээ сая тэрбум ам.доллар/,
Хонг Конг /64 тэрбумтантай, хөрөнгийн хэмжээ 190 сая тэрбум ам.доллар/

Швейцари /57 тэрбумтантай, хөрөнгийн хэмжээ 125 сая тэрбум ам.доллар/,

Бразил /49 тэрбумтай, хөрөнгийн хэмжээ 300 сая тэрбум ам.доллар/,

Канад /40 тэрбумтантай, хөрөнгийн хэмжээ 105 сая тэрбум ам.доллараар тус бүр эхний аравт жагсчээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж