Дуучин Женнифер Лoпес өнгөрсөн зургадугаар сараас “Dance Again” нэртэй аялан тоглолтоо эхлүүлж, дэлхийн олон оронд шоу тоглолтоо тавиад буй билээ. Жей Ло аялан тоглолтынхоо хуваарийн дагуу өнгөрсөн баасан гаригт Португалийн 20 мянган шүтэн бишрэгчдийнхээ өмнө “гал гарсан” шоу тоглолт тавьжээ. Харин тэрбээр энэ нүсэр тоглолтынхоо өмнөх орой бие халаалт маягаар үнэгүй тоглолт хийсэн нь шүтэн бишрэгчдэд нь жинхэнэ бэлэг болж чадсан байна. Уг тоглолтыг 1500 орчим шүтэн бишрэгч нь үзжээ. Жей Ло энэхүү хоёр тоглолтынхоо үеэр төгс галбирыг нь тодотгосон олон төрлийн хувцас өмсчээ. Жей Ло Португал дахь аялан тоглолтоо амжилттай дуусгаад аялан тоглолтынхоо дараагийн улсыг зорьсон байна.
Б.АНХТУЯА