Компанийн засаглалын талаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Компанийн засаглалын талаар ярилцана

"Монгол дахь компанийн засаглал: Боломж, тулгарч буй хүндрэл сорилууд" дугуй ширээний ярилцлага өнөөдөр 09.00 цагт Кемпинский зочид буудлын хурлын танхимд эхлэв. Уг ярилцлагыг Олон улсын санхүүгийн корпараци, Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй. Дугуй ширээний ярилцлагад Олон улсын санхүүгийн корпораци, бусад болон хандивлагч байгууллагууд: Дэлхийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Европын холбооны төлөөлөл, төр засгийн удирдлагууд, Шинжлэх ухааны академийн төлөөлөл, хуульчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөн оролцож компанийн засаглалын байдлын талаар санал бодлоо ярилцана.

А.АМАР   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж