“Bloomberg TV Mongolia” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

“Bloomberg TV Mongolia” нээлтээ хийлээ

Монголын хэвлэл, мэдээллийн салбарын хөгжилд цоо шинэ хуудсыг нээж буй “Bloomberg TV Mongolia” телевиз өнөөдөр нээлтээ хийж, анхны эфирээ цацлаа. Тус телевизийг Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), Bloomberg телевизтэй хамтран үүсгэн байгуулж байгаа юм.

“Bloomberg TV Mongolia” телевизийг Монголд цацах бэлтгэл ажил жил гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд 30 гаруй ажилтныг сургаж, мэргэшүүлэн, санхүү, бизнесийн шинэ мэдээ, мэдээллийг цаг хором алдалгүй шуурхай хүргэх олон улсын шилдэг баг бүрдүүлэн, орон зайнаас үл хамааран дэлхийн аль ч хотоос шууд дамжуулах орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн хүчин чадлаар, дүү дүрсний өндөр нягтрал бүхий HD форматаар үзэгчидтэйгээ уулзаж байна.

Монгол дахь Bloomberg телевизийн олон улсын баг анхны эфирээ “Мөнгөний урсгал” мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж, “Bloomberg телевизийн ярилцах цаг”-аар санхүүгийн зах зээлийн анхаарал татсан гол сэдвүүдээр төр, нийгэм, бизнесийн томоохон төлөөллүүдтэй сонирхолтой яриа өрнүүлэв.

Дэлхийн 270 сая гаруй айл өрх санхүү, эдийн засгийн шинэ тутам мэдээлэл авахаар шимтэн үздэг дэлхийн шилдэг суваг болох Bloomberg сувгийг эх хэл дээрээ хүлээн авах боломж олгож буй “Bloomberg TV Mongolia” телевизийн хамт олон, мэргэжил нэгт андууддаа эфир нээсний баярын мэнд хүргэж, цаашдын ажилд нь арвин амжилт хүсье.

“NEWS” агентлагийн хамт олон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж