“Чи минь байгаа болохоор” тоглолтын эзэн, гитарчин, ая зохиогч Б.Отгонбаярын тоглолтын бэлтгэлийг сонирхлоо.
-Тоглолтын бэлтгэл жигдэрч байна уу?
-Ерөнхийдөө бэлэн болж байна. Зарим дууныхаа найруулгыг өөрчилж байгаа. Гол нь үзэгчдэдээ зориулж, хөгжмөө гоё дуугаргавал бусад нь гайгүй байх аа.
-Тоглолт гурван хэсэгтэй гэсэн шүү дээ?
-Хөгжмийн аязуудыг симфони оркесторын цөөхүүлтэй хамтран хийж байгаа. Тэр хэсэгт гурван аязыг маань тоглоно. Одоо бүх зүйл их амар болсон байна шүү дээ. Интернетээр тоглох нотнуудаа илгээгээд өөрсдөө тэндээ бэлдэж байгаад, дараа нь энд ирээд нийлчихэж байна. Ирэх дөрөв дэх өдөр хүртэл бэлтгэлээ хийгээд дараа нь тайзан дээрээ сургуулилт хийнэ. Маргааш гэхэд Энхманлай ах, Өөжгий хоёртой хамтран тоглох соло номеруудаа бэлдэнэ. Тэгээд ер нь тоглолтын бэлтгэл хангагдаж байна даа.
-Тайзны шийдлийг сонирхож болох уу?
-Монголын хамгийн шилдэг гэсэн бүх гэрэл, лед дэлгэц, тайз, инженерүүд цуглах гэж байна. Нөгөө талаас нь харах юм бол наадам шиг л зүйл болох нь.