ТЕГ-ын дэд даргыг УМБГ, АТГ-т шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

ТЕГ-ын дэд даргыг УМБГ, АТГ-т шалгаж байна

Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Улсын мөрдөн байцаах газарт, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа ажээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Түүнийг арав гаруй аж ахуйн нэгжийн татварын өрийн асуудлыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хөнгөлж, барагдуулсан. Ингэхдээ НӨАТ-ын падаан их хэмжээгээр хууль бусаар ашигласан байж болзошгүй гэж үзэн холбогдох хууль хяналтынхан шалгаж байгаа. Гэхдээ Ж.Батбаяр өнөөдөр үүрэгт албаа хашиж байгаа” гэв.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж