Түүнчлэн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсад чөлөөт, ардчилсан сонгуулийг зохион байгуулж явуулах, сонгуулийн байгууллагыг бэхжүүлэх, сонгуулийн ажлыг чадварлаг удирдан зохион байгуулсан учир Н.Лувсанжавын нэрийг СЕХ-ны “Хүндэт дэвтэр”- т бичиж алдаршуулан үлдээж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей СЕХ-ны шинэ, хуучин удирдлагууд ажил хүлээлцэх үеэр СЕХ-ны шинэ удирдлагад хандаж, удахгүй болох аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хуулийн дагуу шударга, маргаангүй зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Сануулахад, өнгөрсөн баасан гаригт /X.05/ болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны даргаас Н.Лувсанжавыг хүсэлтээр нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон 54 гишүүний 61,1 хувийн саналаар Н.Лувсанжавыг СЕХ-ны даргын ажлаас чөлөөлж, түүний оронд Ч.Содномцэрэнг СЕХ-ны даргаар томилсон билээ.