Дэлхийн хөрөнгийн биржүүдийн III улирлын судалгаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн хөрөнгийн биржүүдийн III улирлын судалгаа гарчээ

“Эрнст энд Янг” компани нь
дэлхийн хөрөнгийн биржүүдийн улирал тутмын судалгааг гаргадаг бөгөөд энэ оны
гуравдугаар улирлын тайланг танилцуулжээ.
Энэ улиралд дэлхийн
хөрөнгийн биржүүд дээрх IPO гаргалт огцом буурсан гэдгийг судалгааны компанийн
зүгээс онцолж байв. Гуравдугаар улиралд дэлхийн биржүүд дээр нийт 24,1 тэрбум
ам.долларын хөрөнгө босгосон нь өнгөрсөн улирлын үзүүлэлттэй харьцуулбал 46
хувиар буурсан аж. Дэлхийн хэмжээнд босгосон нийт хөрөнгийн 76 хувь нь Азийн
хөрөнгийн биржүүд дээр хийгдсэн бөгөөд 102
IPO гаргаснаас 18,3 тэрбум ам.долларын хөрөнгө босгожээ.
Үүнээс Японы иргэний нислэгийн
Japan Airlines  /JAL/ компани нь хамгийн их буюу 8,5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон байна.
Ингэснээр хөрөнгө  босголтын хэмжээгээр
одоогийн байдлаар Токиогийн хөрөнгийн бирж тэргүүлэх байр эзэлж байгаа юм. АНУ-ын
хөрөнгийн биржүүд дээр 23 IPO гаргаснаас 3,5 тэрбум ам.долларын хөрөнгө
босгосон байна. Европын биржүүдийн хувьд байдал таагүй хэвээр байгаа бөгөөд
өнгөрсөн улиралтай харьцуулбал шинээр IPO гаргасан байдал 50 хувиар буурчээ.
Гуравдугаар улирлын байдлаар олон
улсын хөрөнгийн биржүүд дээр IPO гаргаж буй компаниудаас түүхий эд болон эрүүл
мэндийн салбарынхан тэргүүлсэн байна.

I улирал

II улирал

III улирал

IPO

Хөрөнгө
/ам.доллар/

IPO

хөрөнгө
/ам.доллар/

IPO

хөрөнгө
/ам.доллар/

196

17,4 тэрбум

248

44,3 тэрбум

165

24,1тэрбум

 

Э.Оджаргал


www.mongolianminingjournal.com
www.journalism.mn   

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж