“Бэрх уул” компани Дэлгэрхааны жоншны ордын нөөцөө NI 43-101 олон улсын стандаар батлуулжээ. 43-101 стандартаар үнэлсэн нь компанийн нөөцийн хэмжээг олон улсад хүлээн зөвшөөрөхөд чухал ач холбогдолтой юм. “Майкромайн” олон улсын геологийн консалтингийн компани ордын нөөцийг уг стандартаар баталсан бөгөөд Дэлгэрхааны ордод ашиглаж болохоор 33.7 хувийн жоншны агуулагатай 6.62 сая тонн жоншны хүдэр байгааг 43-101 стандартаар баталсан гэсэн үг вм. Харин нийт нөөц нь 9.64 сая тонн хүдэр ба үүнээс гурван сая тонн гаруй нь цэвэр жоншны бүтээгдэхүүн болно. Одоогийн зах зээл дээрх жоншны жишиг үнээр нөөцөө үнэлбэл 1.06 тэрбум ам.доллараар үнэлэгдэх жонш Дэлгэрхааны ордоос гарах юм байна.
“Бэрх уул” компани урьдчилсан техник эдийн засгийн үнсдэслэлээ боловсруулж эхэлсэн ба 2013 оны эхний улиралд дуусгаж, Дэлгэрхааны уурхайг дахин нээхээр зорьж байгаа юм байна.
Б.ХАЛИУН