
Ноён ерөнхийлөгч төрсөн өдөртөө сөрөг хүчний хэд хэдэн улстөрчийг урьсан нь олон улсын анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Түүнийг төрсөн өдөртөө сөрөг хүчний улстөрчдийг урьсан анхны ерөнхийлөгч болсон хэмээн зарим хэвлэл бичжээ.
“Pussy Riot” хамтлагийг шийтгэснээсээ болж улам бүр нэр хүндээ алдаж буй Оросын ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид өчигдөр түүний 2010 онд ан хийж байхдаа авахуулсан ширүүн төрхтэй зургийг интернет сайтуудад тавьж, таагүй сэтгэгдлүүдээр бэлэг барьсан байна. Владимир Путин Ерөнхийлөгчийн суудалд эргэж ирснээс хойш таван сарын хугацаа өнгөрчээ.
Э.АНХТУЯА