Холливудын сайн эзэгтэй, сайхан бүсгүйчүүдийн нэг Жессика Альба нөхөр, өхөөрдөм хоёр охиныхоо хамт өнгөрөгч бямба гаригт болсон “Mr. Bones Pumpkin Patch” хэмээх хулууны баярт зочилсон байна. Намрыг үдэж буй сүүлийн баяр дээр 31 настай, жүжигчин бүсгүй “iPhone” смартфоноороо охидынхоо зургийг даран хөгжилдөж байгаа нь папараццичдын дуранд буужээ. Түүний том охин Онор нүүрэн дээрээ эрвээхэй зуруулсан байсан аж. Харин Альбагийн нөхөр Кэш Уоррен баярын үеэр эхнэр, хүүдийнхээ худалдаж авсан зүйлсийг барин, давхар бие хамгаалагчийн үүрэг гүйцэтгээд тун завгүй байжээ.
Б.АНХТУЯА