Дуучин Мадоннагийн том охин Лурдес өдгөө 16 нас хүрч, бусад өсвөр насныхны адилаар бие даан шийдвэр гаргахыг эрмэлзэх болжээ. Ээжийнхээ дүрэм журмаас залхсан Лурдес “Bard” урлагийн коллежид элсэхээр төлөвлөж байгаа сурагтай. Лурдес ээжийнхээ хамт “Material Girl” хэмээх хувцас, гоёл чимэглэлийн брэндийг эзэмшдэг бөгөөд үүнээс олсон мөнгөөрөө коллежийн сургалтын төлбөрөө төлөх гэнэ. Алдарт дуучин Мадоннагийн охин Лурдес гадаад төрхөөрөө ээжийгээ дууриаснаас гадна авьяас, эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй зан чанарыг нь ч мөн хуулбарласан гэмээр адилхан.
Дуучин Мадонна Лурдесээс гадна 12 настай Рокко, долоон настай Дэвид Банда, зургаан настай Мерси Жеймс зэрэг хүүхдүүдтэй юм.
Б.АНХТУЯА