“Dragon” сансрын хөлгийг хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

“Dragon” сансрын хөлгийг хөөргөнө

АНУ-ын SpaceX компанийн бүтээсэн  анхны хувийн хөлөг болох   “Dragon” энэ лхагва гаригт тойрог замд гарахаар болсныг албаныхан мэдэгджээ. Харин Олон улсын сансрын станц руу SpaceX компанийн бүтээсэн хамгийн анхны “Dragon” туршилтын хөлөг өнгөрсөн тавдугаар сард хөөрсөн юм. Харин энэ удаагийн  хөлөг  олон улсын сансрын станцид ажиллаж байгаа “Dragon” туршилтын хөлгийн зургаан  сансрын нисгэгчид 400 кг хоол болон хувцас гэх мэт шаардлагатай эд материалыг тээвэрлэн хүргэх зорилготой гэнэ. Тус хөлөг энэ лхагва гаригт Флоридагийн цагаар 20:35 минутанд хөөрч тойрог замд шилжих юм байна. АНУ-ын сансрын агентлагаас мэдээлснээр “SpaceX” компаний “Dragon” туршилтын хөлөг нь Америкийн Канаверал хошуун дахь сансрын нисэх буудлаас амжилтай хөөрсөн анхны хувийн хөлөг аж. Тус хөлөг нь АНУ-ын зүүн эргийн цагаар 03 цаг 44 минутанд  өнгөрсөн тавдугаар сард хөөрсөн юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж