Эх оронд маань бизнесийн байгууллагууд төрөөсөө хурдан хөгжиж хол тасарч эхэллээ. Ахын түүхийг мэдэх хүн ч олон болжээ. Орос, Хятад, Америк, Ази, Европийн орнуудтай өрсөлдөхөд энэ зовлонг биеээрээ амсаад ирсэн хүмүүст бас нэг зовлон байна. Найдвартай хүндээ итгэл өвөрлүүлээд зардлийг нь шийдээд сургууль соёлд явуулахаар үхсэн амьд нь мэдэгдэхгүй өнөөдүүл нь алга болчихно.
Бизнесийн байгууллагуудад хүнээс нь гадна мэдлэг дутагдаж байна. Ямар ч систем ямар ч их хөрөнгө байгаад энэ бүхнийг хүн л удирдаж хөдөлгөх болохоор тэдэнд Зөв мэдлэгтэй хүн хэрэгтэй байна. Зөв мэдлэгтэй хүн л зөв шийдвэр гаргана. Зөв тоног төхөөрөмжөө сонгоно. Зөв тийш нь хөрөнгө хаяна гэдгийг ах маань ойлгожээ. Зөв мэдлэгтэй хүнгүйгээсээ болж цаг хугацааг алдаж байна, зах зээлээ гадаад дотоодын өрсөлдөгчиддөө алдаж байна. Яг энэ үед Америкийн эрдэмтэд, бизнесийн хүчирхэг зөвлөхүүд тавын тавуулаа Монголд ирж Өөрсдийн туршлагаасаа хуваалцах гэж байгааг та мэдсэн үү! Бид мэдлэгрүү хүмүүсээ илгээх биш мэдлэгийг нүүлгэн авчирах боломжийг глобалчлагдаж байгаа дэлхий өөрөө бидэнд олгож байна. АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэмтэд танай компанид АНУ-д очиж суралцах нэг хоёрхон хүний зардлаар хамт олноо тэр чигээр нь сургаад авах боломжийг олгожээ. Ах маань нэг хүнээ явуулахаар нөгөөх нь тэнгэрийн юм яриад ороод ирдэгийн учирийг ч ухаарчээ. Ганц лидер Гаднаас сурч ирээд байгууллагаа Ганцаараа орвонгоор нь эргүүлэх юм ярихаар бусад нь толгой сэгсрээд байдагийн учирыг багаараа мэдлэгээ олж ирээгүйгээс болсныг ч ойлгож дотоодод мэдлэг импортлох энэ ажлыг бидэнд санал болгосон юм. Энэ санал ч надад таалагдаж ажлаа таньтай хуваалцаж байгаадаа баяртай байна.
Хэрвээ таньд чухал хүнээ Америкруу нисгэж алдах биш Монгол эх орондоо бүүр хажууд Чингис зочид буудалд хамт олноо багаар нь суулгах хэрэгцээ байгаа бол бидэнд хандаарай.
Энэхүү БИЗНЕСПЛАС+ сургалтын хөтөлбөрт шилдэг ажилчидаа оролцуулснаар Танай байгууллагын үнэ цэнэ өсөж, чадварлаг хамт олон бий болж, та мэдлэгт суурилсан тогтвортой ашгийн эзэн, өрсөлдөөнд ялагч, мэдлэгт суурилсан хөгжлийн анхдагч болно гэдэгт итгэлтэй байна.