National Geographic Kids-ийн гишүүн боллоо
Өнөөдөр Төрийн Ордоны 50 000 дах зочин тодорлоо. Энэхүү азтай зочин нь Логарифм сургуулийн сурагч Ч. Номин байсан юм. Ч. Номин нь ангийнхантайгаа National Geographic Монгол төслийн Төрийн Ордоны Ёслол Хүндэтгэлийн Цогцолборт зохион байгуулж буй хүүхдэд зориулсан танин мэдэхүйн “Жигтэй үнэн” үзэсгэлэнг үзэхээр явж байгаад ийнхүү 50 000 дах зочиноор тодорлоо.
Үндэсний Газарзүйн Нийгэмлэг нь Ч. Номинг урамшуулан 50 дугаарын гишүүнчлэлийн карт, Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн гишүүний сертификат бүтэн жил сэтгүүлээ захиалах эрх болон дагалдах бэлгийг гардууллаа. Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн шагналыг гардуулсан хамтын ажиллагааны менежер Д. Үүрийнтуяа: “Төрийн Ордоны 50000 дах азтай зочин нь хүүхэд байгаад бид ихэд билэгшээж байна. Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн Монгол дах төсөл нь хүүхдэд чиглэсэн олон арга хэмжээнүүд зохион байгууллахаар бэлтгэлээ ханган ажиллаж байгаа. Нийгэмлэгийн гишүүн болсноороо нийгэмлэгээс зохион байгуулж буй олон тооны арга хэмжээнүүдэд оролцох эрхтэй болох юм. Өнөөдөр Ч. Номин охин маань шинжлэх ухаан, боловсролд хөрөнгө оруулагч бяцхан иргэдийн нэг боллоо. Түүнд баяр хүргэж мэдлэгтэй, боловсролтой, шинжлэх ухаанч дэлхийн иргэн болохыг хүсэн ерөөе!”.
Ийнхүү Монгол – Англи хэл дээр хэвлэгддэг хялбаршуулсан, зугаатай байдлаар сансар огторгуй, гараг ертөнцийн үүсэл, байгаль дэлхий, ан амьтанытухай өгүүлдэг гайхалтай баримт, түүхээр баялаг National Geographic Kids сэтгүүл маань гишүүдийнхээ эгнээг нэгээр нэмлээ.
Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн “Жигтэй үнэн” үзэсгэлэн 10 сарын 18 хүртэл үргэлжлэх юм байна. Дашрамд дурьдахад National Geographic, National Geographic Kids нь дараах гишүүнчлэлийн цэгүүдээрээ дамжуулан сэтгүүлийн захиалга авч, гишүүнчлэлд бүртгүүлж байгаа юм байна.
Гишүүнчлэлийнцэг 1: Төрийнордондбайрлахүзэсгэлэнгийнтанхим 10-р сарын 18 хүртэл (Даваагарагаасбусадөдөр)
Гишүүнчлэлийнцэг 2: УлсынИхДэлгүүрийн 1-р давхарт (зүүнхаалга) 10-р сарын 12 хүртэл
Гишүүнчлэлийнцэг 3: СкайИхДэлгүүрийн 1-р давхар 10-р сарын 13 хүртэл
Гишүүнчлэлийнцэг 4: ЦентралТауэрийн 4 давхрынномындэлгүүр 10-р сарын 18 хүртэл
Гишүүнчлэлийнцэг 5: ИрмүүнАгентлагийнбайр
Нээлтийн урамшуулалтай гишүүнчлэлийн төлбөр:
National Geographic Kids – 69’000төг/жил
National Geographic Magazine – 219’000төг/жил; 119’000төг/ хагасжил;
Гэрбүлийнбагц (NGM+NGKids) – 249’000 төг/жил; 399’000 төг/хоёржил
Эдгээр цэгүүдэд биечлэн очиж бүртгүүлэх боломжтой ба танд цаг зав бага байгаа бол http://nationalgeographic.mn/subscribe/ хаягаар бүртгэлээ хийж, гишүүнчлэлийн төлбөрөө тушаагаад 99770707, 318073, 88110890дугаарынутсаармэдэгдвэлҮндэний Газарзүйн Нийгэмлэгийн гишүүнчлэлийн менежрүүд тандочижүйлчлэхэдбэлэнбайгаа юм байна.