УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаас СЕХ-ны дарга асан Н.Лувсанжавыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, Ч.Содномцэрэнг тус хорооны даргаар томилсон билээ. Түүнчлэн СЕХ-ны нарийн бичгийн даргаар Б.Алтанжаргалыг, мөн Д.Дэлгэрцогтыг СЕХ-ны гишүүнээр томилж, тогтоол баталсан юм. Энэ дагуу өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны Соёмбот танхимд СЕХ-ны шинэ дарга Ч.Содномцэрэн ажлаа хүлээн авч, тамга тэмдгээ гардахаас гадна шинээр томилогдсон гишүүд тангараг өргөж, ажилдаа орох юм байна.
Т.МАША
Т.МАША