“Moody"s” агентлаг Catalunya Banc, NCG Banco, Banco de Valencia S.A., Bankia банкуудын чансааг “хаягдах” төвшинд хүртэл буулгасан байна. Энэ шийдвэрийг тус агентлаг бусад банкуудад ч гаргаж магадгүй аж.
Америкийн “Moody"s” агентлаг улсын үнэт цаас эзэмшдэг Испанийн дөрвөн банкны зээлийн чансааг буулгасан тухай бямба гаригт мэдээлжээ. Хадгаламж эзэмшигчдийн мөрөн дээр дарамт болон бууж мэдэх хохирлоос болж чансааг нь ийнхүү буулгажээ. C ангилал хүртэл Catalunya Banc, NCG Banco, Banco de Valencia S.A., Bankia банкууд толгой концерн Banco Financiero y de Ahorros-ийн хамт чансаа нь буурчээ.”Moody"s” агентлаг Испанийн бусад банкуудын талаар ч ийм үнэлгээ хийж магадгүй. Одоо “Moody"s” агентлагийн шинжээчид Испанийн зээлийн чадвар болон энэ улсын үнэт цаасыг найрдвартай эсэхийг судалж байна.