Интернэтийг хянахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Интернэтийг хянахыг эсэргүүцэв

Москва хотын "Винзавод" орчин үеийн урлагийн төвд энэ сарын 6-нд интернэтийн эрх чөлөөг хамгаалах хөдөлгөөн өрнөжээ. Жагсагчид эрх баригчдыг “YouTube” порталд хязгаарлалт хийх гэснийг эсэргүүцсэн байна. ОХУ-ын "Эхо Москвы" радио станцын мэдээлснээр тэд “Хүүхдийг хортой мэдээллээс хамгаалах тухай” хуульд өөрчлөлт оруулах гэж буйг эсэргүүцэж, “Гүтгэлгийн тухай”  хуулийг шүүмжилжээ. Үүний зэрэгцээ эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод “YouTube” сервис болон бусад интернэт сүлжээнд хориг тавих гэсэн эрх баригчдын оролдлогыг буруутгажээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөний хэлж буйгаар лалын ертөнцөд дайн дэгдээх шахсан америк найруулагчийн гайтай киноны дараа ОХУ-ын эрх баригчид дээрх арга хэмжээг авах гэж буй аж. Интернэтийн хяналтын эсрэг хөдөлгөөнийг Пушкины талбайд явуулахыг хориглосон тул эсэргүүцэгчид "Винзаводад"-д зохион байгуулжээ. Энэ сарын 1-нд Москва хотын Тверийн шүүх лалын шашинтнуудыг гутаан доромжилсон богино хэмжээний киног хэт даварсан шинжтэй гэж үзэн, Google компанийн эзэмшдэг “YouTube” сайтыг ОХУ-д хаах юм байна.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж