Их Британийн “Ододтой бүжиглэе” шоу эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Их Британийн “Ододтой бүжиглэе” шоу эхэллээ

Их Британийн BBC телевизийн алдартай цуврал шоунуудын  нэг  болох
Strictly Come Dancing” буюу дэлхийн олон оронд “Ододтой бүжиглэе” нэрээрээ алдаршсан уг шоуны аравдахь цуврал  энэ
сарын
5-нд буюу өнгөрсөн баасан гаригт эхэлсэн байна. Энэ удаагийн реалити
шоунд уламжлалт ёсоор Их
Британийн алдартай урлаг соёлын одод болон тамирчид мэргэжлийн
б
үжигчидтэй хамран нийтийн болон латин бүжгийн төрөлд өрсөлдөж оролцож байгаа юм байна. Зохион
байгуу
лагчдын мэдэгдсэнээр энэ удаагийн
шоунд Их Британий нэрт дугуйн спортын тамирчин Бээжингийн олимпын алтан медальт,
дэлхийн долоон удаагийн аварга Викториа Пендельтон,
алдарт Westlife хамтлагийн дуучин Ники Бейрн, Английн нэрт телевизийн хөтлөгчдийн нэг Герн Бритон тэргүүтэй оролцогчид оролцож байгаа гэнэ. Их Британийн Strictly Come Dancing” буюу “Ододтой бүжиглэе”
дэлгэцийн цуврал реалити шоу хамгийн анх 2004 оны таван сараас
үзэгчдийн хүртээл
болж эхэлснээс хойш
өдгөө аравдахь цувралаа ийнхүү өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт эхэлсэн аж. Уг шоунд оролцогчид нийтийн бүжиг болоод латин бүжгийн төрөлд мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэж авъяас чадвараа сорьдгоороо
онцлог юм. Т
үүнээс гадна өнөөдрийн байдлаар дэлхийн
40 гаруй улсад “Ододтой б
үжиглэе” нэрийн дор тус телевизийн
шоуг дамжуулан
үзэгчдийн хүртээл болгож, улс орнууд дотооддоо ч иймэрхүү шоунуудыг зохион байгуулдаг
болсон байна. Харин шоунд оролцогчдын ур чадварыг Их Британийн б
үжгийн ертөнцөд алдартай уран бүтээлчид шүүхээс гадна үзэгчдийн саналыг утсаар авч эцсийн шалгаруулалтын дүнг зарладаг онцлогтой юм. Шүүгчдийн оноо болоод утсаар үзэгчдийн санал асуулгыг авдаг
тэмцээний  журам шоу анх гарч эхлэх
үеэс л оролцогчдыг шалгаруулдаг
тэмцээний уламжлалт д
үрэм журмын нэг гэнэ. Харин бямба гаригийн орой эхэлсэн 
арав дахь удаагийн шоуг  Их Британийн
туршлагатай х
өтлөгчдийн нэг Брусь Форсить
болон Тисс Дэлайе нар х
өтөлж байгаа юм байна.  2005 онд тэмцээний эхний хоёр цувралыг телевизийн
нэрт х
өтлөгч Наташа Каплинский хөтөлж байсан бол түүнээс хойш өнөөдрийг хүртэл  Тисс Дэлайе дараа дараачийн цувралуудыг хөтлөх болсон.  Харин
ш
үүгчдийн бүрэлдэхүүнд Бруно Тонойли, Айрлине Филлипс,
Лен Г
үдмайн,  Грэг Ревэль Харвүд нарын бүжгийн болоод урлагийн ертөнцийн нэр хүндтэй одуудаас бүрдэж байгаа аж. Энэ удаагийн шоунд шинэ шүүгчээр Филлипс ажилах бөгөөд өмнө нь түүний оронд нэрт од Алиша Диксон
тэмцээнийг ш
үүж байсан гэнэ. Шоуг зохион байгуулагчдын мэдэгдсэнээр Их Британийн “Ододтой
б
үжиглэе”-тай ижил шоуг  АНУ-д ч мөн зохион явуулдаг бөгөөд Гүдмайн Тонойли нарын хувьд Америкийн тус шоуг шүүж байсан  туршлагатай шүүгчдийн нэг гэнэ. Шүүгч тус бүрийн хамгийн дээд  оноо арван оноо байх бөгөөд шүүгчид оролцогчдыг өөрсдийн тус бүрийн үнэлэмжээр  дүгнэх аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж