Хамрын хийдэд зочилж, Шамбалын орноор аялав

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Хамрын хийдэд зочилж, Шамбалын орноор аялав

Өдрийн шуудан” сонины гурван жилийнхээ ойн
х
үрээнд эх орноо танин мэдэх аялал зохион
байгуулахаар т
өлөвлөсөн юм. Энэ дагуу өнгөрсөн пүрэв гаригт Хамрын хийдийг зорилоо. Дэлхийд
байдаг энергийн хоёрхон т
өвийн нэг нь Хамрын хийд бөгөөд аравдугаар сард энерги хамгийн ихээр
хурдаг учраас х
үн олонтой байсан. Цаг агаар ч гайхалтай
сайхан байлаа. Манай редакцийн хамт олон 4-ний Улаанбаатар-Сайншанд-Замын-
Үүд чиглэлийн галт тэргээр 
Дорноговь аймгийн т
өв Сайншандад ирлээ. Галт тэргэнд бүгчимдсэн хүмүүс говийн агаарыг ханатлаа амьсгалж, хамт
олонтойгоо эх орныхоо т
үүхэн дурсгалт газрыг үзэж, бялхам энергиэр цэнэглэгдэнэ хэмээн хөөрсөн хүмүүсийн баяр хөөртэй
дуу ш
өнийн Сайншандыг сэрээх шиг. Биднийг
Дорноговь аймгийн Зас
аг даргын Тамгын газрын олон нийттэй харилцах
албаны дарга С.Сайнзаяа нар тоссон юм. Хоёр поргон, нэг старэкст хуваагдаж
суугаад Сайншандаас холгүй орших жуулчны баазад буудлахаар хөдлөв. Хэдийгээр галт тэргэнд есөн цаг явсан ч манайханд ядарч алжаасан шинж ер алга. Хэсэгхэн
амарч аваад, говийн нар биднийг ээж эхлэх мөчид Хамрын хийд үзэх аялалдаа гарлаа.

ХАМРЫН ХИЙД ДӨРВӨН СУМЫН НУТАГТ ОРШДОГ

Говийн ноён догшин хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан
Хамрын хийд Эрдэнэ, Өргөн, Улаанбадрах, Сайншанд гэсэн дөрвөн сумын нутгийн заагт оршдог.
Улаанбаатар хотоос 500 гаруй км хол. Чухам энэ хийд хэдий үед, хэрхэн байгуулагдаж байсан түүхийг бидэнд хөтөч хийсэн Ш.Баатар лам уран цэцнээр ийн
тайлбарлаж
өгсөн юм. “Говийн ноён догшин хутагт
Д.Данзанравжаа энэ хийдийг
байгуулахаар багшаасаа асуужээ. Багш нь мод
арвинтай, зүүн хойд талдаа дов толгод, сархиатай газар
байгуул хэмээн айлдаж. Иймээс Хутагт маань бараа бологчидтойгоо  Хамрын хийдийн баруун талд иртэл нэг х
үн хэвтэж байхтай таарсан нь шилийн сайн эр байж. Энэ хүн тухайн үед Ар Монгол, Манж хоёрын хооронд явсан
жинчдийг дээрэмдэж, татвар аваад, нутгийн ядарсан ард олонд тараагаад
өгчихдөг байсан юмсанж. Үүнээс болж манжуудад баригдан есөн эрүү тулгагдаад, энэ газар оронд цөллөгт ирсэн учиртай хүн гэнэ. Ингээд Хутагт энэ газар орныг шинжиж үзтэл, нэгдүгээрт, зүүн
хойд талаараа х
үрэнтсэн, урдуураа ухаарсан дов толгодтой
байсан нь багшийх нь хэлж байсантай таарчээ. Хоёрдугаарт, сайртай гол дагасан
108 хайлаас ургасан байв. Гуравдугаарт, шилийн сайн эрийн хэвтэж бай
сан
газар гурван тийш сахиур мод зоосон нь гурван зүгээс халдлага ирэхгүй хэмээн үзэж 1820 онд Хамрын хийдийг байгуулсан
байх юм” хэмээн ламтан бидэнд сонирхолтойгоор тайлбарлаа.

ХАМРЫН ХИЙДИЙН АЯЛАЛ “МЭЭМ ОВОО”-НООС ЭХЛЭВ

Бид хамгийн эхэнд идээ будаа, сүү цагаагаа өргөж, үр хүүхэд, хань нөхрөө даатган гуйдаг бүсгүйчүүдийн сүлд
буюу  хийморь овоо болох  Мээм овоонд ирлээ. Хотоос явахдаа с
үү, өргөлийн архи, будаа, тавгийн чихрээ базаасан
бид сайн сайхан б
үхнийг сүслэн
гуйж с
үүгээ өргөсөн юм. Учир нь сүүн цагаан өнгөтэй, эхийн мээм адил хэлбэртэй энэ хадан
овооноос
өөр газарт сүү өргөдөггүй учиртай ажээ. Бүсгүй хүнийг урт үстэй,
богино ухаантай гэж
үзэн, тулганаас дээш гаргахгүй, сурч боловсрох эрх чөлөөг нь өгдөггүй байсныг говийн ноён хутагт
Д.Данзанравжаа
халж, энэ овоог бүтээсэн түүхтэй.

“ШАМБАЛЫН ОРОН”  ХҮРТЭЛ СУНАЖ МӨРГӨДӨГ БАЙЖЭЭ

Харин дараа нь бид “Их тэнгэрийн хонх” нэртэй Тайвань улсад
2006 онд захиалгаар хийлгэсэн 2.2 метр өндөр, 2.4 тонн жинтэй хонхыг үзэж сонирхоод зогссонгүй түүнийг цохиж нас буянаа уртасгаж,
газар лусаа амилуулаад авав. Бид хийдийн эргэн тойронд юу байдагтай нэг бүрчлэн танилцаж, үзэж сонирхсоор явсан нь энэ юм. Бид энэ бүхэнд машинаар  очиж байсан
боловч угтаа “Шамбалын орон”-д гороолж буюу сунаж м
өргөсөөр хүрэх учиртай ажээ. Гурван км газарт
сунаж мөргөснөөр тухайн хүн
хийсэн н
үглээ өөрийн биеэр гаргаж, ялгарсан хөлсөөрөө муу энергиэ гадагшуулж цэвэршээд энергийн
т
өвөөс энерги авах ёстой байдаг юм байна. Бид
энергийн т
өв орох замынхаа эхэнд ирж, 500 төгрөгийн тасалбар авч хийдийн хашаа руу
орох эрхтэй боллоо. Хашаанд нэг дэлгүүр байна. Түүнд
энерги шингэсэн бугуйвч 6000, х
үүхдийн хонх 500-2000, халбага 500 төгрөгөөр худалдаалж байлаа. Эдгээрээс өөр бараа зөндөө л харагдана билээ.

“БОДВЕНИЙ МЭЛМИЙ”-Г ШИРТСЭНЭЭР ЗАСАЛ НОМОО ХИЙЛГЭСЭНТЭЙ ДҮЙДЭГ

Манайхан дэлгүүрээс наймаа хийх нь хийж, зарим нь
“Шамбалын орон”-ы з
үг хөтөч ламыг даган алхсаар урдаа ер бусын
мэлмийн зурагтай, дотор талын хананд нь бурхдыг б
үтээсэн
“Шамбалын хаалга”-ны
өмнө ирлээ. Хамрын хийд гэхээр л энэ мэлмийгээр
төлөөлүүлэн боддог байсан, Оросын нүдний эмч Эрнест Мулдашев Төвдийн хийдүүдэд
байх энэ н
үднээс эхлэн судалгаа хийсээр “Хүн мичнээс үүсээгүй” хэмээх номоо гаргасан байдаг гээд ер нь
их сонирхол татаж байв. Манай х
өтөч “Энэ мэлмийг “Бодвений мэлмий” гэдэг.
Галав юүлэхээс өмнө их гэгээрлийг олж байсан гуравдахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий энэ юм. Энэ мэлмийг ширтсэнээр
засал номоо хийлгээг
үй хүмүүст засал болж байдаг. Мөн хүн өөрийнхөө дотоод ертөнцийг
эндээс нээж олдог. Тиймээс та б
үхэн бодлоо төвлөрүүлж, мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагариг эргэх шиг, нүд нь ирмэж байгаа юм шиг, эсвэл хоёр хөмсөгний хүрээ буюу хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох, туяарах зэрэг янз бүрийн мэдрэмж төрж магадгүй” гэж
айлдлаа. Бид до
тоод ертөнцөө нээх, мэлмийн ер бусыг мэдрэхээр нэг
эгнээ болж, хэсэг хугацаанд анхаарлаа т
өвлөрүүллээ. Харин дараа нь хөтөч маань нэгэн сонирхолтой тайлбар хэлснийг
дурдалг
үй өнгөрч боломгүй. Хүмүүс бидэнд ч гурав дахь мэлмий гэж энд
байдаг хэмээн хоёр х
өмсөгнийхөө голд лам заалаа. Гэтэл бид духандаа архи
т
үрхэж энэ мэлмийгээ сохолж байдаг. Тэгэхээр
үүнээс хойш, түүнээс
цааш духандаа битгий архи т
үрхэж байгаарай гэж зөвлөсөн юм.

“ХАМАР” ХЭМЭЭХ ГАЗАР ЭНЕРГИЙН ТӨВ
БАЙДГИЙГ
 ДЭЛХИЙН ЭРДЭМТЭД НОТОЛСОН

Бид “Шамбалын орон”-д өнөөх ер бусын мэлмийг харснаар аль хэдийнэ
ирсэн байжээ.  Хутагт хувилгаад т
өрөл олоод амьдралын наран тойрогт хэд
наслахаа мэддэг. Хутагт 52 настайдаа жанч халахаас хоёр жилийн
өмнө “Шамбал” гэдэг газрыг дараачийнхаа төрлийг олж, урьд төрөлд байсан шавь нартайгаа эргэж
уулзана гэсэн ерөөл талбиж байгуулсан ажээ. Бид “Нүгэл хилэнцийг арилгах Шамбалын алтан хаалгаар орж байна” хэмээн дотроо
с
үсэглэж, баруун талын хаалгаар дотогш
орлоо. Ингэж л сансрын х
үрдэнд байгаа энерги газрын татах хүчин, соронзон төвийг холбож, орон зай үүсгэн хүний оюун санаанд энерги өгдөг дэлхийн хоёр том энергийн төвийн нэгэнд зочлов. XVIII зуунд Унгарийн нэгэн жуулчин “Хамар” гэдэг
газарт энерги байна хэмээн тодорхойлж байсан баримтыг таван жилийн
өмнө хийдийнхэн олж мэдсэн байна. Үүгээр ч зогсохгүй Оросын эрдэмтэн Николай Рерих ч гэсэн
энэ газарт энерги байгааг дурдаж байсан нь Монгол Улсад тэр дундаа Дорноговь
аймагт “энергийн т
өв үйлчилж байгаа”-г гэрчлэх ажээ. Харин нөгөө нэг нь Төвдийн
цаст Гималайд байдаг юм ба
йна.

“ШАМБАЛЫН ОРОН”-Д ОРШИХУЙД

Ингээд бид “Шамбалын орон”-ы алтан хаалгаар энергийн  төв рүү орж “Бирдийн ходоод”-нд “Бие, хэл, сэтгэл
гурваар
үйлдсэн нүглийг
минь арилгаж
өгөөрэй” хэмээн шивнэлээ. Д.Данзанравжаа
хутагтын с
үнстэй уулзах, энерги авах, хүслийн уултай Хамрын хийдээс холбогдох учиртай “Цагийн хүрдэн”-д ч түр саатлаа. Хөтөч лам энэ үеэр “Та бүхэн
Хутагтын аль нэг т
өрөлд шавь нь болж явсан хүмүүс учраас энд иржээ” гэдгийг дуулгав. Хүмүүс  үүнийг сонсоод их л бэлгэшээж байгаа харагдлаа. Ийм сайхан ерөөл тавилантайгаар энергийн төвд ирсэн бид тэндээс  Хүслийн уул буюу “Хамбын зүрх уул”-тай холбогдож, сэтгэл дотроо үргэлж
тээж явдаг б
үхий л сайн сайхан хүслээ бодож, уулын зүг архины дээжээ өргөвэй. Хүсэл бүхэн сэтгэлчлэн бүтэх болно. Хүмүүс “Хамбын зүрх уул”-ыг Хүслийн
уул, Хар уул, Шарилын уул, Бор уул хэмээн янз б
үрээр
нэрлэдэг. Жинхэнэ нэр нь “Хамбын з
үрх уул” бөгөөд айл гэрийн өрхийн тэргүүн
шинийн 3-15-ны дотор ууланд гарч, тэр жилийнхээ ноён нурууг даатгадаг. Харин
үүнээс бусад хугацаанд  Хамрын
хийдэд ирээд яг бидний хүслээ даатгаж шивнэсэн энэ газраас залбирч
болдог, уулан дээр гарсантай адил байдгийг х
өтөч лам учирлан тайлбарласан юм. Хамгийн хачирхалтай нь бидний өргөсөн архины үлдсэн
нь “рашаан” болдог хэмээн х
өтөч ламын хэлж байсан нь биелэв
бололтой. Манайхан ч нээрээ үнэргүй болсон байна хэмээн гайхаж байсан юм.

ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ХҮЙС БОЛСОН ОВООНД ГАРЧ “ҮЛЭМЖИЙН ЧАНАР”-ЫГ ДУУЛДАГ

Хамрын хийдэд очсон хүмүүс ар гэрийнхэн, найз нөхөд рүүгээ утсаар ярьж энерги дамжуулдаг гэлцдэг.
Бид ч
гэсэн хийдийн хашааны баруун хойно, дэлхийн энергийн хүйс болсон овооны баруун урд талд байх тойрог газарт хэсэг хугацаанд
хэвтэж энерги хуралдууллаа. Намрын нэгэн налгар
өдрийн
нар бидний дээрээс таатайгаар ээж, “Шамбалын орон”-ы энергиэр сэлбэгдсэн нь х
үн болж төрсний нэгэн жаргал гэлтэй.

Далайн түвшнээс 872 метрийн өндөрт байх дэлхийн энергийн төв хүйс болсон овоонд гарсан нь “Шамбалын орон”
дахь аяллын с
үүлийн хэсэг байлаа. Чухам энэ газар өөрөөсөө маш их энерги ялгаруулж, цацдаг ажээ. Үнэхээр ч тийм юм. Ер бусын уярал, хайраар бялхаж, хариугүй уйлах гэж байгаа нэгэнтэй ч таарсан юм. Ингээд бид “Үлэмжийн чанар”-ын таван бадгийг бүтнээр нь дууллаа. Дуулахдаа бадаг бүрийг бүтнээр нь дуулж, үгийг нь зөв хэлэх учиртай.

Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө
нь тунамал толь шиг

Үзэсгэлэнт царайг чинь

Үзвэл лагшин төгс маань

Үнэхээр сэтгэлийг булаанам зээ”
хэмээн дуулсан бид ямар их энергийг хуримтлуулаа болоо. “Шамбалын орон”-ы мөнгөн хаалгаар гарсан бидэнд аз жаргал оршино
биз ээ. Ум сайн амгалан болтугай.

Өдрийн шуудан” сониныхоо гурван
жилийн ойгоор Хамрын хийд рүү аялаад ирлээ. Аялал маань Дорноговь
аймагтай танилцах х
өтөлбөрөөр үргэлжилсэн юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ӨДРИЙН ШУУДАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж