Яавал хөлс гарах нь багасах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Яавал хөлс гарах нь багасах вэ?

Хөлсний булчирхай нь арьсан доорхи өөхлөг давхаргад байх ба цорго нь арьсны гадаргууд нээгдэнэ. Биеийн янз бүрийн хэсгийн өөхлөг давхаргад байгаа хөлс ялгаруулагч булчирхайн тоо харилцан адилгүй байдаг. Зөвхөн гарын алга, хөлийн уланд гэхэд л 3-5 сая булчирхай байдаг. Хөлсний булчирхай бие махбодийн ус эрдсийн солилцоо, биеийн халууныг зохицуулахад оролцох төдийгүй болисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох хортой бодисыг биеээс ялгаруулж нэг ёсны бөөрний үүрэг гүйцэтгэнэ. Хэрвээ ямар нэг аргаар уг булчирхайн арьсан дээр нээгддэг бүх цоргыг таглаж хөлс гарахыг албаар зогсоовол бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох шээс, шээсний хүчил зэрэг хорт бодис бие махбодид тархах болно. Огт хөлрөхгүй байх боломжгүй. Гадаад орчны тааламжтай нөхцөлд биеийн хүчний ажил хийгээгүй тайван байгаа хүн хоногт 0.5-0.6 л хөлс ялгаруулна. Хөлсний найрлага, үнэр, хүн бүрт харилцан адилгүй байдаг нь тухайн  хүний бие махбодийн онцлог, төв мэдрэлийн системийн тогтолцоо, биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой. Хэт халуун хоол, унд идэж уух, шингэн юм их уух, биеийн хүчний ажил хийх, орчны агаарын дулаан биеийн дулаанаас өндөр байх үед илүү хөлөрнө. Зарим нэг өвчний үед  тухайлбал  чихрийн шижин, сүрьеэ, бамбай булчирхайн эмгэг, витамин дутагдах, хэт ядрах үед их хөлөрч хоногт 1.5-2 л түүнээс дээш шингэн алдана. Мөн түүнчлэн мэдрэлийн системийн зарим нэг эмгэнийн үед хүний толгой, нүүр биеийн аль нэг хэсэг хөлөрдөг. Иймээс хэт их хөлрөхгүй байхын тулд нар, ус агаар, дасгал хөдөлгөөнөөр биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй. Усанд тогтмол оржбиеийнхээ их хөлөрдөг хэсгийг 1-2 хувийн борийн хүчлээр арчиж даавуу материалтай хувцас өмс. Хэрэв гарын алга, хөлийн ул хөлөрдөг бол өдөр болгон бүлээн усаар 1 хувийн формалины уусмалд 3-5 мин байлгаж хуурай болтол нь арч. Хөлөндөө уротропин нунтаглаж цацаад даавуу оймс өмсөөрөй.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж