Их Британийн “The X Factor” телевизийн шоуны 2006 оны гурав дахь цувралын ялагч, дуучин Леона Льюис өчигдөр шоундаа дахин зочилж, ая дуугаа өргөсөн байна. Леона Льюис “The X Factor” шоуны шилдэг оролцогчдод зориулан өөрийн “Trouble” хэмээх шинэ дуугаараа бэлэг барьжээ.
“The X Factor” бол Леона Льюисын хувьд хамгийн чухал тайз. Түүний дэлхийн шилдэг од болон гялалзах эхлэл энэ шоунаас эхэлсэн учир тайзнаа гарч ирэхдээ тэрбээр сэтгэл нь ихэд хөдөлсөн байжээ.
Түүнээс хөтлөгч энэ удаагийн шоунаас аль оролцогчийг дэмжиж байгааг нь асуухад, “Жэйд Эллис. Жейдийн дуу үнэхээр гайхамшигтай” гэжээ.
Б.АНХТУЯА