Монголын волейболын холбооноос “Витафит” компанитай хамтран залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Гоё кап” нэртэйгээр зохион байгуулж байна. Яармагийн дэнж дэх “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнгөрөгч баасан гаригт эхэлсэн тус тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй таван багийн тамирчид өрсөлдөж буй юм. Хэсгийн шатны тоглолтууд өнөөдөр өндөрлөж, маргаашнаас хасагдах шатны тоглолтууд эхлэх юм байна. Залуучуудын улсын аваргууд аравдугаар сарын 12-нд тодорно.
С.ЦЭЛМЭГ