Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Сири, Туркын
хилийн зурвасын ойролцоо байдал хурцдаад байна. Хоёр улсын газар нутгийн
маргаан бага хэмжээний дайн дэгдээх дээрээ тулаад байгаа б
өгөөд турк болоод сирийн
армийнхан
өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ.
Одоогоос д
өрвөн өдрийн өмнөөс туркийн талынхан сирийн армынхан руу гал нээсэн бөгөөд таван хүн нас барсан тухай мэдээлэл
байна.
Үүнийг туркийн засгийн
газрынхан яаралтай хуралдаанаараа шийдсэн гэдгийг албаны бус эх сурвалжууд ч
мэдээлээд байгаа юм. “Манай улсаас цэргийн х
үчийг Сирийн хилийн ойролцоо байрлуулсан. Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа.
Харин засгийн газрын з
үгээс гал нээх тушаал өгөөгүй гэдгийг баттай мэдэгдье”
гэж Туркий
н гадаад хэргийн
сайд Ахмет Давотоглу ярьжээ.

Байдал юунаас үүдэв?

Сирийн хилийн
ойролцоо орших Туркийн
өмнөд хэсэгт байрлах Хатай нэртэй газар нутаг руу Сирийн иргэн байж
болох тав гаруй х
үн нэвтэрсэн билээ. Эдгээр
х
үмүүс Хатай нэртэй уг газрыг  сирийн газар нутаг хэмээн үзэцгээж сирийн төрийн далбааг хаа сайгүй зоогоод буцсан байна.
Чухам
үүнээс болоод туркчуудын уур хилэн бадарсан гэж хэлж болно.
Хатай газар нутгийн хоёр хэсэг Сирийн хилээс холг
үй оршидог. Эхний газар нь
Сирийн хилээс ерд
өө 50 метрийн зайтай бол хоёр дахь газар нь 1.2 км-ын зайтай оршидог байна.

Одоогийн байдлаар
туркийн батлан хамгаалах яамнаас томилогдсон цэрг
үүд аюулгүй байдлыг хамгаалж байгаа бөгөөд харуулын постуудыг ч хэд
хэдээр нь суурилуулсан байна. Харин Сирийн з
үгээс пуужингийн хэд, хэдэн
салааг байрлуулж,
өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээ
байгаа юм.
Өнгөрөгч бямба гаригт Сирийн талаас гал нээж гурван цэрэг шархадсан
тухай Туркийн засгийн газраас мэдээлж байна.

Маргааны өрнөл

Сири, Турк хоёр
улсын дунд
үүсээд байгаа маргаанд Сири улсын лалын хэт даврагсад оролцож байгааг албаны
х
үмүүс баталж байна. Хэд, хэдэн
амиа золиослогчдыг ч
хэт
даврах
үзэлтэй байгууллагаас
бэлдээд байгаа аж
.

“Сири угаасаа
дайны байдалтай байгаа. Дээрээс нь олон жилийн
өмнөөс үүдэлтэй энэ маргааныг
сэдрээсэн нь сирийн талд х
үнд тусч болох юм. Магадгүй Сирийн засгийн газраас энэ
үйлдлийг санаатай ч
хийсэн
байж болох. Туркийн
тухайд энэ
үйл явдалд маш эмзэгээр хандаж байгаа. Угаасаа үндэсний үзэлтэй энэ ард түмэн үүнийг зүгээр хараа суухгүй нь л лав. Олон улсын
хамтын нийгэмлэгийн байгууллагууд энэ хоёр улсын асуудлыг анхааралдаа авах цаг
нь аль хэдийнэ болс
он” гэж
АНУ-ын Батлан хамгаалах яамны т
өрийн нарийн бичгийн дарга Лион Панетта мэдэгдсэн байна.

Лондонд төвтэй хүний эрхийн байгууллагын
мэдээлж буйгаар Хатай тосгонд х
үний эрхийн зөрчил асар их байгааг мэдээлж байна. Мөн үүнийг олон улсын хүний эрхийн байгууллагууд
хараандаа авч т
өлөөлөгчдийг илгээхийг хүсчээ. Өнгөрөгч бямба гаригт болсон
долоон цагийн шир
үүн тулалдааны дараа олон арван жирийн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон болохыг
тус байгууллагын ажилтнууд мэдэгдэж байна. С
этгэл эмзэглүүлсэн бас нэгэн мэдээлэл байгаа нь сүүлийн таван хоногийн дотор өрнөсөн буудалцаанд хамгийн их
хохирч байгаа нь х
үүхдүүд. “Хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй байна. Дээрээс нь хоёр,
гурван ч х
үүхэд хүнд шархадсан тухай мэдээлэл ирлээ. Үүнийг олон улсын хүүхдийн байгууллага анхраалдаа авах цаг нь болсон” гэж
Туркийн Анадолу мэдээллийн агентлага мэдээлжээ.

Асуудал НҮБ-ын хараанд

НҮБ-ын аюулгүйн зөвлөл хоёр улсын хооронд үүсээд байгаа маргааныг
анхааралдаа авсан тухай мэдээлсэн байна.
Дамаск, Алеппо хотуудад өнгөрөгч бямба гаригт болсон хүчтэй тулааны дүнд 150 хүн нас барсан бөгөөд шархадсан хүний тоог гаргахад хүнд байна. Мөн 50 хүүхэд хүндээр шархадсан ажээ. “Бид анхааралдаа авсан. Гэхдээ энэ
асуудалд ямар х
үмүүс ороод байгааг
ойлгох хэрэгтэй. Хэт даврагсад, муслимын
ахан дүүс нийгэмлэгийн хэд, хэдэн гишүүд оролцож байгаа мэдээлэл ч байна. Тиймээс ойрын хугацаанд бид ямар нэгэн
арга хэмжээ авахг
үй бол болохгүй” Сири дэх НҮБ-ын төлөөлөгч Башар Жафари мэдэгдсэн
юм. Н
ҮБ-ынхан энэ тухай
хэлэлцэж байх хооронд Сирийн батлан
хамгаалах яамныхан хүчтэй мэдэгдэл хийлээ. “Бид үндэстнийхээ аюулгүй байдлыг батлан хамгаална гэж тангараг өргөсөн. Аюулгүй байдлыг хамгаалах тийм хүч, нөөц ч манай улсад бий. Тиймээс
бид эх нутгаа хамгаалах болно” гэж Сирийн батлан хамгаалахын сайд, генер
ал Фахд Жассем аль Фрейж мэдэгдсэн байна.

Хоёр улсын
асуудал улам хурцадмал байдалд ороод байна. Иранийн хоёр х
үнийг Сирийн талынхан
барьцаалсан хэрэг гарсан нь байдлыг улам хурцатгаад байгаа юм. Ямар ч байсан
Иран улс энэ асуудлыг з
үгээр хараад сууж чадахгүйгээ мэдэгдсэн. Тэртээ тэргүй дотооддоо хямралтай байгаа
Сири улсад энэ байдал улам х
үндээр тусч магадгүй. Гэхдээ НАТО-гийн гишүүн нь Турк. Тиймээс асуудал дайны байдалд шилжвэл НАТО-гийнхан цэргээ
оруулах б
үрэн боломжтой. Өнгөрсөн таван өдрийн дотор 200 гаруй хүн нас барсан тухай ч олон улсын хэвлэл мэдээллийн
байгууллагууд мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж