Жирэмсний хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Жирэмсний хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

Эмэгтэй хүнд жирэмсэн болсонтой нь холбогдож үүсэх өвчнийг жирэмсний хордлогод хамруулж үздэг. Хордлого нь дотоод шүүрлийн үйл ажиллагаа хямрах, эрүүл ахуйн дэглэм алдах юу дуртайгаа идэж уух, хэт ядрах зэрэг тухайн хүний биеийн эсэргүүцлийг бууруулах хүчин зүйлээс болж үүсдэг. Ихэнх эмэгтэйчүүдэд ялангуяа анхны жирэмсний эхний  сард хааяа өглөөгүүр бөөлжис цутгах нь байдаг. Энэ нь жирэмсний хордлого биш. Харин зөвхөн өглөө бус өдөрт хэд хэдэн удаа хоол идсэний дараа бөөлжих, огиудас хүрэх хоолонд дургүй болох нь жирэмсний хордлогын шинж мөн. Энэ үед нь эмчлүүлэх нь зүйтэй . Жирэмсний хожуу хордлого нь усан хаван бөөрний үрэвсэл, татаж унах зэрэг нэг нь нөгөөгийнхөө суурин дээр улам хүндрэх хандлагатай үүсдэг эмгэг юм. Ийм хордлого жирэмсний сүүлийн хоёрдугаар хагаст тохиолдоно. Хожуу хордлогын үед хөлийн тавхайгаас эхлээд бүх бие хавагнадаг. Бие махбодод ийнхүү шингэн хуралдахад биеийн жин хурдан нэмэгдэнэ. Хэвийн явцтай жирэмсний хоёрдугаар хагаст 7 хоног тутамд биеийн жин 250-300 гр- аар нэмэгддэг бол хавангийн үед 500-700 гр, түүнээс ч илүү нэмэгдэнэ. Биед шингэн хуралдах нь ус давсны солилцоо хяммрах хялгасан судасны хананы нэвчимхий чанар ихэссэнтэй холбоотой. Хавантай үед давс, шингэнийг багасгаж болж өгвөл тараг ээдэм, зэрэг цагаан идээг голлон хэрэглэхиг хичээх хэрэгтэй. Хаван намдсан үед бага зэрэг махан хоол идэж болно. Хаван их, эсвэл удаан арилж буй үед эмнэлэгт хэвтэх нь зүйтэй. Бөөрний өвчтэй, зүрхний гажигтай, цусны даралт ихтэй хүнд жирэмсний хожуу хордлого хүнд явцтай байдаг. Ийм учраас жирэмсний хожуу хордлого үүсэж болох дээрх өвчтэй эмэгтэйчүүд жирэмслэвэл эхний 1-2 сартайд нь эмчийн хяналтад орох шаардлагатай. Жирэмсний хожуу хордлогын хүндрэл нь бөөрний үрэвсэл, цусны даралт ихсэх өвчин болж хувирч болзошгүй тул төрсний дараа 1 сарын дотор нарийн мэргэжлийн эмчид үзүүлж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй.Энэ нь дахин жирэмслэх үед суурь өвчингүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Бэлтгсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж