“Большой театр”-ын балетчид Монголд

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

“Большой театр”-ын балетчид Монголд

Агуу “Большой театр”-ын уран бүтээлчид Монголд зочлохоор болжээ.

Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан соёлын солилцооны санамж бичгийн дагуу “Большой театр”-ынхан манай улсад зочлох аж.

Сонгодог урлагийн үэзгчдийг баярлуулсан энэ мэдээг ДБЭТ-ын захирал өнгөрсөн амралтын өдөр тохиосон өвөл цагийн нээлтийн тоглолтынхоо үеэр дуулгасан юм. Тэрбээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын соёлын яамтай хамтран ОХУ-ын “Большой театр”-ын уран бүтээлчдийг эх орондоо урьж тоглуулахаар санал тавьсан нь нааштай шийдэгдэж байгаа гэсэн юм.

Хэрвээ “Большой театр”-ын уран бүтээлчдийн тоглолтын хуваарь Монголын талаас санал болгосон тоглолтын өдөртэй давхцахгүй бол тус театрын нүүр царай болж буй арав гаруй балетын гоцлоочид ирэх арваннэгдүгээр сарын 2-нд Улаанбаатарт зочлон, ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтарсан гала концерт тавих юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж