УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар өнөөдөр Төрийн
ордны Г танхимд Оюутолгойн асуудлаар мэтгэлцэх байсан ч хойшилсон байна. Энэ талаар
С.Ганбаатар гишүүн 11.00 цагт Төрийн
ордонд хэвлэлийн бага хурал хийх юм байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн гэрээг анх хийлцсэн
гол хүний нэг нь УИХ-ын гишүүн
С.Баярцогт. Тиймээс энэ гэрээг хийхээр судалгаа хийж эхэлсэн тэр үеэс
эхлэн бүх
бичиг баримтыг олон нийтийн өмнө дэлгэж, ярилцъя гэсэн юм” хэмээн мэтгэлцээн
хийх болсноо тайлбарлаж байв.
Ш.ЧИМЭГ