Оюутолгойн асуудлаар халз мэтгэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Оюутолгойн асуудлаар халз мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар өнөөдөр Төрийн ордны Г танхимд  уулзалдахаар болжээ.  Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой хэмээн УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан шаардлага хүргүүлсэн бол ээлжит  бус чуулганы хуралдаанаар УИХ-ын 57-р тогтоолыг хэрэгжүүлэх, гэрээг шинэчлэх ёстой гэсэн байр суурийг гарын үсэг зурсан 25 гишүүн илэрхийлж байлаа. Тэгвэл хоёр гишүүн дээрх асуудлаар, тодруулбал Оюутолгойн эргэн тойрон дахь сэдвээр халз мэтгэлцэх юм. Мэтгэлцээн 12.00 цагаас болно.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж