”Guys 666”-ын Мягмар хог хаяхгүй байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

”Guys 666”-ын Мягмар хог хаяхгүй байхыг уриалав

Mondoon Myagmar

За хэлсэн ёсоороо ууланд гарч өглөөний сэрүүн цэнгэг агаарт алхангаа хөгжим сонсож, юм бодож, буцахдаа түүх хогоо харж тоочиглож явлаа. Нэг охин надаас түрүүн очоод буцаж явахдаа бас том торонд хийсэн хог гартаа барьсан харагдана. Эрүүл мэнддээ анхаардаг байгаасай гэдэг миний далд хүсэл хаа холоос ирсэн Хангүгүүдэд биелэлээ олно гэж би яаж мэдэхэв дээ. Баахан л солонгосчууд л манай Богд хайрханд гудамжинд зөрөх мэт явж байх юм. Балжинням аварга маань энэ удаад ч тогтсон уламжлалаа хаясангүй, цагтаа явж байгаа харагдана. За буцах замдаа түүсэн хог маань энэ. Идсэн уусан зүйлсийнхээ цаас сав баглаа боодлыг тэр чигт нь хаясан байна, Хамар амаа арчсан салфетка за тэгээд л хог бол хог… Хаясан гээсэн хогоо тэр амралтын газрын зогсоолын дэргэдэх хогийн савнаас очиж аваарай та нар!!! Өөрийгөө болон өрөөлийг бодож хогоо ил хаяхаа болих нь Өнөөдөр хийсэн том гавъяа чинь болог…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж