Б.Номин Д.Коркиний тэмцээнээс медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Б.Номин Д.Коркиний тэмцээнээс медаль хүртлээ

ОХУ-ын Якут улсын Якутск хотод болсон Д.П.Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн “Гран-При” олон улсын тэмцээн аравдугаар сарын 6-ны өдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр 55, 66, 84, 120 кг-ийн жингийн барилдаан болж, манай таван бөх зодоглосноос 55 кг-ийн жинд хүч үзсэн спортын мастер Б.Номин /”Гацуурт-Олимп” сургууль/ мөнгөн медаль хүртжээ.

Тэмцээнд Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Болгар, Грек, Гүрж, Казахстан, Канад, Киргиз, Израиль, Иран, Литва, Молдав, Монгол, Тажик, Турк, Украин зэрэг 18 орон, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Абхаз, Буриад, Дагестан, Кабардино-Балгари, Ингушет, Тува, Хойд Осет, Якут улс, Красноярск, Новосибирск муж, Приморийн хязгаарын бөхчүүд оролцож байна. ЗХУ, Зөвлөлт Якут улсын Гавьяат дасгалжуулагч Д.Коркин /1928-1984/ нь Якут улсын анхны олимпийн аварга болох Р.Дмитриевийн багш байжээ. Тэрбээр олимп, дэлхийн аварга олон шилдэг бөхчүүдийг төрүүлсэн юм.

Сонирхуулахад, ОХУ-ын Якутын ерөнхийлөгч, тус улсын бөхийн холбооны ерөнхийлөгч Е.А.Борисовын урилгаар МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч, японы мэргэжлийн сумо бөхийн Ёкузано их аварга Д.Дагвадорж тус улсад зочилж байгаа ажээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж