Д.Адьяатөмөрийн нэрэмжит тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Д.Адьяатөмөрийн нэрэмжит тэмцээн боллоо

Налайх дүүргийн Спортын ордонд аравдугаар сарын 6-ны өдөр Азийн аварга, Гавьяат дасгалжуулагч, Улсын начин Д.Адьяатөмөрийн нэрэмжит залуучууд, өсвөр үеийн тэмцээн боллоо.

Түүний шавь нар, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын газар, дүүргийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийслэл, орон нутгийн 10 гаруй хороо, клубын зуу гаруй бөхчүүд дөрвөн жинд өрсөлдөж, өсвөр үеийн 58 кг-ийн жинд З.Занабазар /”Тэмүүжин” клуб/, 63 кг-ийн жинд Бат-Эрдэнэ /Налайх дүүрэг/, 69 кг-ийн жинд Н.Амарсайхан /Баянгол дүүргийн 73 дугаар сургууль/, залуучуудын 120 кг-ийн жинд Б.Өлзийсайхан /Баянгол дүүрэг/ нар түрүүлж, багийн дүнгээр Налайх дүүрэг /11 оноо, дасгалжуулагч Б.Батмөнх/, “Тэмүүжин” клуб /7 оноо, дасгалжуулагч Ц.Гантөгс/, Булган аймгийн /7 оноо, дасгалжуулагч А.Дарханбаатар/ багууд эхний гурван байрыг эзлэв.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж