Өнгөрсөн есдүгээр сард 20-24 насны америкчуудын хөдөлмөр эрхлэлт илүүтэйгээр нэмэгдсэн гэж яам мэдэгдэв. Үүний зэрэгцээ ажлаас халсан хүмүүсийн тоо есдүгээр сард хамгийн бага бүртгэгдэв. Associated Press тэмдэглэснээр есдүгээр сард 114 мянган ажлын байр шинээр бий болгосон болгосон. Америкийн Хөдөлмөрийн яам долоо, наймдугаар сард ажлын байрныхаа тоог шинэчлэн нэмэгдүүлсэн гэж дүгнэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2009 оны нэгдүгээр сард тангараг өргөсний дараа тус орны ажилгүйдэл 43 сарын турш эрчимтэй өсч найман хувийн босго давсан. Ажилгүйдлийн өндөр төвшин нь Обамагийн чансааг унагах гол шалтгааны нэг болоод байгаа юм.
Хөдөлмөрийн зах зээлийн энэхүү эерэг мэдээнээс үүдэн Америкийн хөрөнгийн биржийн 5-ний өдрийн арилжааний нээлт 0,3-0,4 хувиар өссөн байна.