Цагдаа нарыг авлига өгөхийг шаарддаг гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.07-нд нийтлэгдсэн

Цагдаа нарыг авлига өгөхийг шаарддаг гэжээ

Цагдаагийн ерөнхий газраас албан хаагчдынхаа ёс зүй, ажил гүйцэтгэлийн талаар иргэдийн саналыг сонсч, судалгаа хийсэн байна. Судалгаанд 526 иргэн оролцсоны 69 хувь нь ямар нэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, харьцаж байсан гэнэ. Цагдаагийн байгууллагаас иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг судлахад 32.5 хувь нь ханамжтай байдаг, 42.2 сэтгэл дундуур байдаг, 25.2 хувь нь сэтгэл ханмжгүй байдаг гэж хариулсан аж. Түүнчлэн цагдаагийн алба хаагчдыг харилцааны соёлгүй гэж иргэдийн 48 хувь нь хариулжээ. Мөн 59 хувь нь цагдаагийн ажилтнууд авлига авдаг гэжээ. “Цагдаа авлига авсныг хэрхэн нотлох вэ” гэсэн асуултад өөрөө өгч байсан, авлига авч байхыг нь харсан, заримдаа өөрсдөө шууд авлига өгөхийг шаарддаг учир өгөхөөс өөр аргагүй байдаг гэж хариулжээ.

Иймээс цаашид Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчийн ажил, үйлчилгээний талаар иргэдийн санал, хүсэлт, шүүмжлэл, нотлох баримтыг утсаар болон ажлын байрандаа байнга хүлээж авахаар болжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж