Өнөөдөр “Евгений Онегин” дуурьтай

Хуучирсан мэдээ: 2012.10.07-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Евгений Онегин” дуурьтай

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр өчигдөр А.Хачатуряны алдарт “Спартак” балетаар 50 дахь улирлын нээлтээ хийлээ. Тэгвэл өнөөдөр дуурийн урлагт дуртай үзэгчдэдээ зориулан театрын тайзнаа 50 жил амьдарч байгаа Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн  “Евгений Онегин” дуурийг тоглох гэж байна.

“Евгений Онегин” дуурийг анх 1879 оны гуравдугаар сарын 29-нд Москвагийн бага театрт тоглосон. Харин Монгол Улсад анх удаа 1963 оны тавдугаар сарын 15-нд энэхүү дуурийг тайзнаа тавьсан. Өнөөдөр орой Онегинд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Татьянад  Ө.Уянга, Ленскийд Г.Шижирболд, Ольгад Ц.Арюна, Ларинад  М.Дариймаа, Асрагч эхэд Р.Доржхорлоо, Греминд О.Хүрэлбаатар, Трикед Б.Гомбо-Очир, Сумангийн даргад Э.Бумхүү, Зарецкийд Б.Алтанхуяг, Гельо-д О.Батбаатар нар тус тус тоглох юм. Сануулж хэлэхэд тоглолт 17.00 цагт эхлэх театрынхан яг цагтаа үүдээ барих учраас хоцорч очвол тоглолтоо үзэж чадахгүй, завсарлага хүртэл гадаа хүлээх хэрэг гарах нь байна лээ шүү. 

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж