Биржийн алдаанаас компаниуд 60 тэрбумын алдагдал амсав

Хуучирсан мэдээ: 2012.10.07-нд нийтлэгдсэн

Биржийн алдаанаас компаниуд 60 тэрбумын алдагдал амсав

Мумбай хотын биржийн ажиллагаанд гарсан доголдлоос болж Энэтхэгийн компаниуд 60 тэрбум ам.доллараар хямдарсан тухай "The Financial Times" сонин мэдээлэв. Цахим системийн алдаа өнгөрсөн баасан гаригт гарчээ.

Мумбайн бирж

Ажиллагааны доголдлын улмаас трейдерүүд хэсэг хугацаанд арилжаа хийж чадсангүй. Үүний улмаас хэдэн минутын дотор Энэтхэгийн Nifty индекс 15,6 хувиар унав. Энэтхэгийн Үндэсний бирж (NSE) дээр 59 алдаатай асуулгаас болж доголдол үүсчээ. Биржүүд алдаатай асуулгуудыг зогсоон арилжааг 15 минутын дараа эхлүүлжээ.

Биржийн мэдээний дагуу Энэтхэгийн хөрөнгө оруулалтын Emkay Global сан 125 сая ам.долларын буруу захиалга өгсөн байна. Энэтхэгийн санхүүгийн зохицуулалтын Securities & Exchange Board of India албанаас алдааг хүн гаргасан уу эсвэл роботын ажиллагааны доголдол уу гэдгийг тогтоох гэнэ.

Мумбайн бирж нь Энэхэгийн гурван том арилжааны талбарын нэг юм. Түүний зэрэгцээ ихээхэн арилжаа Бомбей хотын Bombay Stock Exchange,  United Stock Exchange биржээр явагддаг. Бага хэмжээний арилжааны бусад хэд хэдэн бирж тус оронд бий. 

Сүүлийн үед хэвлэл мэдээлэлээр биржийн ажиллагааны том алдааны тухай ихээхэн өгүүлэх болжээ. Ихэнх алдаа  арилжааны тусгай робот программуудын доголдлоос болсон байна. Хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргадаг алгоритмийн роботын алдааны улмаас наймдугаар сарын эхээр Америкийн брокерийн Knight Capital компани 400 сая долларын алдагдал хүлээсэн байна.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж