Леди Гага Жон Ленноны шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.10.07-нд нийтлэгдсэн

Леди Гага Жон Ленноны шагнал хүртэв

Америкийн поп дуучин Леди Гага 2012 оны энх тайвны “LennonOno Grant for Peace” гэх шагналын тав дахь эзэн боллоо гэж Rolling Stone мэдээлж байна.

Алдарт The Beatles хамтлагийн Жон Леннон агсны гэргий Йоко Оно  талийгаач нөхрийнхөө дурсгалд зориулан бий болгожээ. Шагнал гардуулах ёслол аравдугаар сарын 9-нд Жон Ленноны төрсний 72 жилийн ойгоор Рейкьявик хотноо болно.  Шагналыг дагалдан ирэх бүх мөнгийг Леди Гага ДОХ-той тэмцэх Элтон Жоны санд  хандивлана гэж мэдэгдээд байгаа. Шагналын хэмжээ нь харин тодорхойгүй.

Йоко ОноЭнх тайвны шагналаа дуучин бүсгүйд олгохоор зарлахдаа Гага бол орчин үеийн нэгэн чухал жүжигчин бөгөөд түүний сүүлийн цомог  "Born This Way" нь дэлхийн оюунлаг зураглалыг мэдэгдэхүйц өөрчилсөн хэмээн тэмдэглэжээ.

LennonOno Grant for Peace  шагналыг мөн одоогоор баривчлагдан хоригдоод байгаа Оросын Pussy Riot хамтлагийн дуучин охид, зохиолч Кристофер Хитченс, Жон Перкинс, мөн палестинчуудын эрхийн төлөө тэмцэгч байгаад 2003 онд амиа алдсан америк эмэгтэй Рэйчел Корри  нарт олгохоор болсон байна. Ленноны шагналыг 2002 онд бий болгосон  бөгөөд хоёр жилд нэг удаа дэлхийн хүний эрхийн төлөө тэмцэгчдэд олгодог ажээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж