Ромни чансаагаа хоёр хувь ахиуллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.07-нд нийтлэгдсэн

Ромни чансаагаа хоёр хувь ахиуллаа

Өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамагаас чансаагаар хоцорч явсан Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни чансаагаа хоёр хувь хүртэл өсгөж чаджээ.

Reuters /Ipsos-оос явуулсан судалгааны дүнг аравдугаар сарын 5-нд нийтлэхэд ийм дүн гарсан байна. Санал асуулгад оролцогсдын 46 хувь нь Обамаг дэмжиж байгаа бол Ромнийн төлөө 44 хувь нь саналаа өгнө гэжээ.

Аравдугаар сарын 3-нд болсон телевизийн халз мэтгэлцээнд Ромни амжилттай оролцож, чансаагаа өсгөж чадсан. Мэтгэлцээний өмнө тэд зургаан хувийн саналын зөрөөтэй байсан. Харин мэтгэлцээний дараах санал асуулгад оролцогсдын 90 хувь нь халз мэтгэлцээнийг  сонссон, тал хувь нь Ромнийг илүү сайн ярьсан гэж үзжээ.

Өнөөгийн ерөнхийлөгчид удахгүй болох хоёр маргаанд чансаагаа харуулах боломж байгаа. Үлдэж буй хоёр мэтгэлцээн аравдугаар сарын 16, 22-нд болно. Халз мэтгэлцээний дараахь Ромнигийн амжилт түр хугацааны үр дүн байх уу эсвэл хоёр нэр дэвшигчийн ялах магадлал цаашид тэнцсэн хэвээр байх уу гэдгийг одоогоор хэлэх аргагүй гэж судалгаа явуулагчид үзэв. Reuters/Ipsos-ийн шинжээчид энэ судалгаанд оролцогсдын 15 хувийн санаа бодол өөрчлөгдөж магадгүй гэж үзэж байна. Санал асуулгыг аравдугаар сарын 1-5-ны хооронд бүртгэгдсэн 1738 сонгогч, сонгуульд оролцоно гэж мэдэгдсэн 1434 хүний дунд явуулжээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж