Хойд Солонгосын цэргийн албан хаагч хоёр даргаа хөнөөгөөд Өмнөд Солонгос руу зугтан гарсан тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээнээс иш татан Agence France-Presse аравдугаар сарын 6-нд мэдээлжээ. Пхеньян мэдээллийг батлаагүй байна.
Associated Press агентлагийн мэдээгээр, хойгийг хоёр хэсэг болгон хуваадаг цэрэггүй бүсийн зүүн хэсэгт бямба гаригийн өдөр уг хэрэг гарсан байна. Цэргийн албан хаагч тасгийн болон сумангийн даргаа хөнөөгөөд өмнөд рүү зугатсан байна. Оргодол цэргийн нэрийг зарлаагүй бөгөөд одоо түүнийг Өмнөд Солонгос түр саатуулан шалгаж байгаа гэнэ.
Хэрэг гарсны улмаас Хойд Солонгосын хил дээр ямар нэгэн хөдөлгөөн илрээгүй гэж Сөүл мэдээлэв. Хойд Солонгосын армийн зүгээс хуурай замын хилээр дамжин оргох нь ховор. Хамгийн сүүлд өмнөд рүү цэрэг оргосон тохиолдол 2008 онд гарч байжээ. Харин 2011 онд нэгэн энгийн хүн хил даван зугтаж иржээ. Өмнөд рүү зугтах гэсэн хүмүүс тойруу замаар Хятад эсвэл Зүүн өмнөд Азийн орнуудаар дамжих тойруу замыг сонгодог. Солонгосын 1950-1953 оны дайнаас хойш нийтдээ Хойд Солонгосын 24 мянган хүн Өмнөд рүү зугатан гарчээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар