Боснийн Үндэсний музей хаалгаа барьжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Боснийн Үндэсний музей хаалгаа барьжээ

Босни улсын нийслэл Сараяво хотод орших Үндэсний музей хаалгаа барихаар болсноо албан ёсоор мэдэгджээ. Тус музей нь 1888 онд Босни улс Австри-Унгарын эзэмшилд байх үеийн чухал, түүхэн цаг үеийн үнэт дурсгалаараа алдартай бөгөөд тус улсын Засгийн газраас музейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлээгүйгээс болж ийнхүү хаалгаа барихад хүрсэн байна. Түүнчлэн музейн албаны хүмүүсийн мэдээлснээр энэ жил Боснийн Засгийн газраас музейд зориулан ямар ч төсөв төвлөрүүлээгүй юм байна. Улсын түүх дурсгалыг үл тоомсорлосон дээрх үйлдэлд  Боснийн урлаг судлаачид болон музейн ажилтнууд дургүйцлээ удаа дараа  илэрхийлсэн аж. Гэвч Засгийн газраас одоог хүртэл шийдвэртэй алхам хийгээгүй байгаа гэнэ. Музейн албаны хүмүүсийн мэдээлснээр музейд эхний ээлжинд 48 мянган евро буюу 78 мянган ам.доллар шаардлагатай байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж