Тун удахгүй сонгодог урлагийн гайхалтай тоглолт эгшиглэх нь ээ. Тоглолтын нэр нь “Recital”. ОХУ-ын хөгжмийн нэрт зохиолч М.Глинкагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт, Санктпетербургийн дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гуравдугаар байрын шагналт, СССР-ын Ардын жүжигчин Н.Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт Ч.Энхтайван “Recital” анхны бие даасан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Тэрбээр энэ сарын 19-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд сонгодог үдшийг ганцхан удаа эгшиглүүлэх гэж байна. Тэрбээр тоглолтоо төгөлдөр хуурч Ц.Мягмарцэрэнгийн хамт хаан хуурын эгшиг дор хүргэхээр зэхжээ.
Энэ л үдэш Монголын суут хөгжмийн зохиолчид болох Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын уран бүтээлийн дээжис болсон романсууд эгшиглэх юм. Эдгээр гайхамшигт романсуудын шүлгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв, Р.Чойном, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн нар туурвижээ.

Сонирхуулахад, уг тоглолтыг “Grande” продакшн зохион байгуулж байгаа юм байна.
Г.ДАША