Гэр хороололд захирагчийн ажлын алба байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Гэр хороололд захирагчийн ажлын алба байгуулна

Монгол
Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг үндэслэн гэр хорооллын 10
байршилд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба байгуулах саналыг
Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун өнгөрөгч пүрэв гаригт
болсон Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа.

Одоо
хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд шинээр байгуулах
Ажлын албад нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын статустайгаар ажиллах юм
байна. Ажлын албад Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны
үйлчилгээг алслагдсан гэр хорооллын оршин суугч, иргэдэд хүргэх, гэр
хорооллыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх оршин суугчдын
Зөвлөлийг байгуулах, иргэдийг идэвхжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх
ажээ. Сонгино, Био кобинат, Шувуун фабрик, Баянхошуу зэрэг гэр хороолол
зонхилсон, хотын төвөөс алслагдсан бүсийн иргэд Улаанбаатар хотын
захирагчийн Ажлын алба шинээр байгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж
байсан юм. Төсөлд тусгаснаар гэр хорооллын 10 байршилд шинээр байгуулах
Ажлын алба хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ажээ. Энэхүү асуудлыг
Нийслэлийн ИТХ-д оруулж хэлэлцүүлэхийг Удирдлагын зөвлөлийн гишүүд
дэмжлээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж