
Дуучин Гвен Стефани 1986 онд “No Doubt” хамтлагийн дуучин болсноор хөгжмийн замналаа эхлүүлсэн бөгөөд 2004 оноос соло уран бүтээл туурвих болжээ. Харин 2008 онд тэрбээр хамтлагтаа эргэн ирж, өдгөөг хүртэл уран бүтээлээ турвисааар байгаа юм. “No Doubt” хамтлаг хамгийн сүүлд энэ онд “Push and Shove” хэмээх шинэ цомог гаргасан байна. Гвен Стефани 2005 онд “World Music Awards” наадмаас дэлхийн хамгийн их цомог, дуу борлуулсан эмэгтэй дуучин шагнал хүртсэн билээ.
Б.АНХТУЯА