Сансраас дэлхий рүү чөлөөт уналт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Сансраас дэлхий рүү чөлөөт уналт хийнэ

Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер гэгч ирэх мягмар гаригт дэлхийн агаар мандлаас гадагш 37 км буюу сансраас тусгай өмсгөл болон шүхрийн тусламжтайгаар дэлхий руу чөлөөт уналт хийх гэнэ. Тэрбээр сансрын жижиг хөлгөөр дэлхийгээс хөөрч, эргээд буухдаа Мексикийн цөлд газардах аж. Гэхдээ түүний чөлөөт уналт хийх эсэх нь цаг агаарын байдлаас ихээхэн шалтгаалах гэнэ. Учир нь түүний ашиглах шүхэр нь урьд өмнө байгаагүй маш том хэмжээтэй тул чөлөөт уналт хийх үед дэлхий дээр салхины хурд 3,2 км/цагаас ихгүй байх ёстой аж.

Феликс Баумгартнер энэ буултыг хийхийн тулд бүтэн таван жил судалгаа явуулж, туршилт хийсэн байна. Түүний чөлөөт уналтын ажиллагааны багт мэргэжлийн эмч, сансар судлаач, цаг уурч, гал сөнөөгч гээд олон хүн ажиллажээ. Түүний ашиглах сансрын өмсгөл нь сансрын нисэгчдийнхээс нэлээд ялгаатай бөгөөд шүхрээр үсрэхэд зориулан тусгайлан хийсэн байна. Зөвхөн өмсгөлд 125 мянган фунт стерлинг зарцуулжээ. Харин түүний асар том шүхрийг маш бат бөх материалаар хийсэн ба 150 мянган ам.долларын өртөгтэй аж.  Феликс Баумгартнерийн энэ бүх зардлыг Австрийн “Red Bull” эрч хүчийн ундааг үйлдвэрлэдэг “Red Bull GmbH” компаниас санхүүжүүлсэн гэнэ.

Феликс Баумгартнер 2003 онд сансрын нисэгч эхнэрээ сансрын хөлгийн ослоор алдсанаас хойш удаан бодсоны эцэст сансраас чөлөөт уналт хийхээр санаа шулуудан ажиллаж эхэлсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж