Феликс Баумгартнер энэ буултыг хийхийн тулд бүтэн таван жил судалгаа явуулж, туршилт хийсэн байна. Түүний чөлөөт уналтын ажиллагааны багт мэргэжлийн эмч, сансар судлаач, цаг уурч, гал сөнөөгч гээд олон хүн ажиллажээ. Түүний ашиглах сансрын өмсгөл нь сансрын нисэгчдийнхээс нэлээд ялгаатай бөгөөд шүхрээр үсрэхэд зориулан тусгайлан хийсэн байна. Зөвхөн өмсгөлд 125 мянган фунт стерлинг зарцуулжээ. Харин түүний асар том шүхрийг маш бат бөх материалаар хийсэн ба 150 мянган ам.долларын өртөгтэй аж. Феликс Баумгартнерийн энэ бүх зардлыг Австрийн “Red Bull” эрч хүчийн ундааг үйлдвэрлэдэг “Red Bull GmbH” компаниас санхүүжүүлсэн гэнэ.
Феликс Баумгартнер 2003 онд сансрын нисэгч эхнэрээ сансрын хөлгийн ослоор алдсанаас хойш удаан бодсоны эцэст сансраас чөлөөт уналт хийхээр санаа шулуудан ажиллаж эхэлсэн байна.