Рүүни эхнэр, хүүтэйгээ Мальоркагаар зугаалав | News.MN

Рүүни эхнэр, хүүтэйгээ Мальоркагаар зугаалав

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Рүүни эхнэр, хүүтэйгээ Мальоркагаар зугаалав

Ид үедээ гялалзаж яваа Английн хөлбөмбөгч Уейн Рүүнигийн хүү Кай хорвоод мэндлээд ердөө зургаахан сар болж байгаа ч аав, ээжийнхээ хамт тэргүүн зэрэглэлийн баян тансаг байдлаар амралтаа өнгөрүүлж байна. Английн Премьер лигийн улирлын тоглолтууд өндөрлөсөн учир Рүүни эхнэр Колин болон хайртай бяцхан хүүгийнхээ хамт оддын зугаа, цэнгэл, амралтын орон болсон Испанийн Мальорка арлыг зорьжээ. Сар хүрэхгүй хугацааны дараа Английн шигшээ багийн хамт Өмнөд Африкийг зорихоосоо өмнө Рүүни гэр бүлтэйгээ сайхан амрахаар шийдсэн нь энэ аж.
Далайн эргийн шаргал элс, дээрээс төөнөх нарны элчинд хосууд бяцхан хүүгийнхээ хамт жаргалтай гэгч нь зугаалж яваа нь папарацци нарын овоо хараанд өртжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Et 2010-05-18 124.80.57.78

Маяорка гэж бичээч дээ мэдэхгүй бол мэддэг хүнээс асуухаасаа битгий ичиж байгаач Энэ сэтгүүлч нар ямар ч боловсролгүй хүмүүс юм аа

Avatar

England 2010-05-18 220.255.7.201

Rooney chamaig shytej amidaryaaa WC-r amjilt hysey

Avatar

Зочин 2010-05-18 202.170.69.67

Английн шигшээ урагшаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж